Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмыг давж халахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын сав нутгаар 24-29 хэм,  говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 32-27 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 32-34 хэм дулаан байна.