Иргэд хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа олон эрсдэл дагуулсаар байдаг. Тухайлбал, гол устай газар болон хээр тал, уулын бэл, тэр ч бүү хэл хашаан дотроо могойд хатгуулж, Гэмтлийн эмнэлгийн хаалгыг татсаар байна. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулан ирэх тохиолдол ихэссээр байгаа аж.

ГССҮТ-д могойд хатгуулсан хэд хэдэн хүүхэд эмчлүүлж байгаа билээ. Гэхдээ тэдний нэг нь Улаанбаатар хотод хазуулжээ. Хэдэн хоногийн өмнө усарсаг хүчтэй бороо орсон. Үүний улмаас нийслэл хотод жижиг могой орж ирсэн байна.

Дэлгэрүүлэх юм бол, “Шар хад, Цайз, Монел орчимд орших уулнаас буусан үерийн улмаас жижиг могой орж ирж, таван настай эмэгтэй хүүхэд хатгуулжээ. Хүүхдүүд уг могойгоор оролдон, тоглож байсан аж. Охин могойд хатгуулсны дараа гар нь битүү хавдартай болж, цг алдалгүй эмнэлгийн тусламж авсан аж.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ гадаа тоглоход нь анхаарал тавих хэрэгтэй. Мөн сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.