Л.Гантөмөр сайдад хэлэх үг
2013/12/06
Төр засаг “Хүүхдийн төлөө “за” гэж хэлцгээе” гэсэн нэртэй кампанит ажил өрнүүлснээс хойш цэцэрлэгийн хүүхдүүдийн ирээдүй бүрхэг болсон гэхээр сонин сонсогдож байгаа биз. Гэвч үнэндээ тийм болоод байна. Бүр нэлээд хэдэн жил үргэлжилчихэж.
Ер нь сургуулийн өмнөх боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн бодлогууд гэгээлэг, сайн санаж хийсэн ажлууд мөн. Гэвч гэрэл байвал сүүдэр байдаг гэгчээр тэр бүрий байгаа оносонгүй. Улсын төсвөөс багагүй хөрөнгө гарган байж цэцэрлэгийн хүүхдүүдээс хоолны мөнгө гэж авдаг байсныг болиулсан нь хүүхдийн төлөө хийсэн том ажил болсон билээ.
Гэвч үүнтэй зэрэгцээд хүүхдүүд хоолондоо цадахгүй байна гэсэн яриа гарсан. Ид өсөлтийн насандаа өлөн зэлмэн байсан хүүхдийн бие давжаардаг.
Хүүхдийн төлөө за гэж хэлж байсан үед өссөнийхөө “шанд” давжаа биетэй болсон эрчүүд охидууд яаж эх орноо хамгаалах вэ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг “Эцэг эхчүүдээс мөнгө нэмж гаргаад “хүүхдүүдээ хангалттай хооллоё” гэсэн санал гаргасан ч хүлээж аваагүй. “За” гэж хэлдэг гэсэн яалаа.
Тэгсэн мөртлөө хоолонд гаргаж байгаа мөнгө их байна гээд урсгал зардал өгдөггүй байдлыг үргэлжлүүлсэн. Цэцэрлэгийн багш нар ангидаа шөнө хагаслан сууж хөөсөнцөр, хуванцар сав мэтхэнээр тоглоом хийдэг байдал хэвээрээ. Үүнээс болж багш нарт ар гэрийнхэн нь дургүйцдэг, үл ойлгодог, асуудал үүсдэгийг хэлэхээ больё. Гол нь хүүхэд тэр тоглоомоор тоглохгүй байна. Гар хийцийн тоглоом ч байхгүй, өдөржингөө хөгжим сонсгож, зурагт үзүүлдэг байдал ч хаа сайгүй байна. Бие давжаа дээрээ хараа муутай болохын эхлэл тавигдах нь энэ.
Урсгал зардал өгдөггүй, шинэ цэцэрлэг барьдаггүй хэрнээ цэцэрлэгийн багш нар эцэг эхээс мөнгө татдагийг болиулж, ийм явдал гаргасан багштай хатуу хариуцлага тооцдог болсон. Үүнээс болж ирээдүй болсон үр хүүхдүүд маань бохир орчинд хүмүүжиж байна. Эцэг эхчүүд үзэж хараад, дэмжээд хийх болсон ажил үр хүүхэддээ санаа зовдоггүй ганц нэг хүний “матаас”-аар үр дүнгүй өнгөрсөөр байгаа юм.
Багш нарт нь дахиад хариуцлага тооцчих вий гэж санаа зовж байгаа ч нийт эцэг эхчүүдийг (үр хүүдийнхээ төлөө санаа тавьдаг хүмүүсийг л эцэг эх гэж нэрлэдэг) төлөөлж байгаа учраас энэ удаа хэлье )зорилго нь зөв болохоор мэргэжлийн давуу талаа ашиглачихья). Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн “Багын “Б” бүлэгт манай хүү явдаг юм.
Ангийнх нь “00” үнэхээр муухай, жорлон нь хагарч бохир нь шалан дээгүүрээ гоождог зовлонтой. Эцэг эхчүүд үүнийг хараад яаж зүгээр байх вэ, 25, 25 мянган төгрөг нийлүүлж, захаар болтол нэг өдөр өгсөн мөнгийг буцаагаад явуулсан байв. Цэцэрлэг нь өөрийн зардлаар засах болсон юм байх гэтэл үгүй.
Нэг тэнэг юм нь /тэнэг гэхэд ч багадна/ яаманд очиж “матаад”, багш нь 20 хувьдуулаад салсан гэнэ. Ганцхан энэ жорлонгоос болж 2-3 удаа “хувьдуулж” байгаа гэнэ лээ. Матдаг хүн нь ч ганц гэдэг нь тодорхой. Хүүхдээ бохир орчин байхыг нь мэдсээр байж тэвчих хичнээн хэцүү вэ.
Ангийн багш нь туршлагатай, эцэг эхчүүдээ зангидаж чаддаг сайн багш. Үүнийг бичиж байхад ч “анги нүүж байгаа, ирж тусал” гэсэн асуудал тавьж л байна.
Илүү чухал ажил хийж байна гэж бодон үүнийг тэрлэж сууна. Сургуулийн өмнөх боловсролын салбарт эргэж харах зүйл цөөнгүй байна аа, Л.Гантөмөр сайд аа.
Olon olon aav · 2013/12/10
Saidaa etseg ehiin temtseen gej neg tom ym garlaa Ene n huuhded ymarch nuluu baihgui harin humuus niilj arhi uuh ***ltgaan bolood bn zaal huuhded oldohgui baihad iin temtsee 2 honog yavj heden bagsh narig ch amaraalgui etseg ehchuudigch zovooson ym bolood bn. Huuhiinhee tuluu ajilah tsag hugtsaagaa demiil unguruulj baigaag ta harj bn uu saidaa yaj bodson ch ene bol soliorol gedgiig oilgooroi bugdiig huuheded saidaa
Зочин · 2013/12/09
Юу ч хэлсэн сонсохгүй
Зочин · 2013/12/08
Боловсролоор тоглохоо болиоч, одоо бас юун Япон арга зүй бэ, бид өөрийн гэсэн арга барилаар сургаж болохгүй юу, хуулж хуулбарлаж, дууриасаар байтал аль ч үгүй дампуурлаа. Мэргэжлийн бус энд тэндээс түүвэрлэсэн стратегийн баг чинь чадахгүй бн даа
Зочин · 2013/12/08
xvvxdvvdiin toloo ajillaj chadaxgvi yugaa xiij said bolson vm Vrixaas ts****gvi xooson tolgoitoi gedeg ni olon udaa xaragdlaa shdee Zaluu xvn baij vasan ch zalxuu vm Biyee nooson iim zan ch xol vbaxgvi dee
Зочин · 2013/12/07
Хамгийн залхуу сайд хоосон рекламны фавуз юу ч хиййсэнгүй энэ хүн
Зочин · 2013/12/07
Хамгийн залхуу сайд хоосон рекламны фавуз юу ч хиййсэнгүй энэ хүн
Зочин · 2013/12/07
tiim shvv hetsvv bga ard tvmend hvvhgiig ni hardag gazrii ni nembel byun bolno do