“Гэр Хороолол Хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзав
2017/06/30
“Гэр Хороолол Хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.