Өрх толгойлсон гурав болон түүнээс олон хүүхэдтэй эцэг эсвэл эхэд улирал бүрт 240 000 төгрөг олгох Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хийлээ. Улмаар уг асуудлыг дэмжсэн юм.

Харин нэг болон хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг/эхэд улирал бүр 240 төгрөг авахгүй. Энэ хууль зөвхөн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд хамааралтай юм.

Үүнээс гадна уг хуулийн төсөлд жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн тэтгэмж, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгохоор тусгажээ. Тухайлбал, төсөлд тусгагдсан жирэмсэн эхэд сар бүр 40 мянга, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянга, 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 сая, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өор толгойлсон эцэг,эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийг тус тус олгохоор тусгасан байна.

Уг хуулийн төсөл батлагдах юм бол улсын төсвөөс гарах мөнгөн дүн ийм байх юм.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор нэмж шаардагдах хөрөнгийн тооцоо


Уг  хуулийн төслийн 7.3 дахь хэсэгт олгох журмыг Засгийн газар батлахаар заасан тул тэтгэмжийг олгох журамдаа орон нутгийн халамжийн байгууллага, амьжиргааг дэмжих зөвлөл, нийгмийн ажилтны хяналт тавих, хуурамчаар өрх толгойлсон гэр бүл үүссэн бол тэтгэмжийг зогсоох хүртэл арга хэмжээ авах хариуцлагын асуудлыг нарийвчлан тодорхой тусгасан байна. Тэгэхээр хуурамчаар өрх толгойлсон эцэг/эхийн дүрд тоглох юм бол эргээд хариуцлага хүлээх болно.

Хуулийн төслийн хоёр, гурав, эцсийн хэлэлцүүлгийн талаар бид эргэж мэдээлэх болно.