Завьт эргүүлийн бүлэг энэ сарын 1-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо "Вива сити" хорооллын харалдаа Туул голд хүүхэд усанд живж байхтай таарсан байна. Аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг уснаас гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Биеийн байдал хэвийн болсны дараа 11 настай эмэгтэй хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.