Х.Баттулга өнөөдөр 11:40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө
2017/07/10
УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргасан. Захирамж ёсоор УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 09.00 цагаас нээлтээ хийж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар ялалт байгуулсан Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэх юм. Үүний тулд эхлээд байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Улмаар 11:40 цагт тангараг өргүүлнэ. Дарааллыг хүргэж байна.
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
09.00 цагаас:
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Даваа гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.10 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
09.30 цагаас:
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
ДӨРӨВ.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ
ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА:
11.40 цагаас:
- Төрийн ордны их танхимд.