Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Өнөөдөр Хүй долоон худагт Их насны морьдын уралдаан 14:00 цагаас эхэлнэ. Одоогоор уралдаан эхлээгүй байна. Энэ удаа дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 303 хурдан хүлэг шандас шалгахаар бүртгүүлжээ. Тэдгээрийн нэлээд нь улс, бүсийн чанартай уралдаанд түрүүлж, айрагдсан доорх нэр бүхий хүлгүүд байна. Одоогоор  үүлдэрлэг байдалд хяналт тавьж байна. Улмаар эрлийз морьдыг хасах юм.  

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.