АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр буюу 10 нд хязаалан, шүдлэн насны морьд уралдсан бол өчигдөр азарга, их насны морьд шандас шалгасан юм.

Харин өнөөдөр соёолон, даага уралдана. Аз хийморийн бэлгэдэл хурдан соёолонгийн уралдаанд нийт 253 хурдан хүлэг бүртгүүлж шүд, үүлдэрлэг байдлаар шалгуулжээ. Уралдахаар бүртгүүлсэн хүлгүүдэд өмнө нь улс, бүсийн чанартай уралдаанд түрүүлж, айрагдсан  доорх хурдан буянгууд байна. 

ХУВААРЬ:

  • 07.00-09.20  Соёолон насны морьдын уралдаан
  • 10.30-12.30 Дааганы уралдаан