Төрлийн томилгоо БСШУСЯ-аар үргэлжилнэ гэнэ үү
2017/07/21
Улс орны ирээдүй хэрхэхэд хамгийн чухал нөлөө үзүүлэхүйц Боловсролын салбарт дарга тогтохоо болив. Эхлээд дэд сайд нь АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон суга дэвшсэн бол удалгүй салбарын сайд нь ЭЕШ-ын материал задарсан дуулианд холбогдон зөөлөн суудлаасаа буусан удаатай. Гэтэл хоёрхон хоногийн өмнө мөн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг үүрэгт албанаас нь чөлөөлсөн юм.
Түүнийг салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй гэж үзсэний үндсэнд огцруулсан гэх. Гэхдээ Б.Баярсайханы тухайд тийм ч амар зайгаа тавиад өгчихгүй гэдгээ мэдэгдэж, хандах ёстой газарт нь хандана гэдгээ ч илэрхийлсэн.
Өнөө хэр нь дэд сайдгүй байгаа салбар ингэж ТНБД ч үгүй болов. Тэгвэл одоо бүтцийн томоохон өөрчлөлт орж, боловсролын салбарын хэлтэсүүд нь газар болон томорч, эрх баригч намын ураг төрлийнхөн хоолондоо орохоор яарч буй сурагтай. Эдүгээ МАН дотор ч, БСШУСЯ-нд ч ширүүн бужигнаан өрнөж буй нь хэн бүхний нүдэнд илхэн буй.
2016 оны парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа эрх баригч МАН халаа сэлгээ хийж, төрийн албыг ёстой л төрлийн алба болгосон. Харин тэдний дараагийн туг тахих тэргүүн салбар нь БСШУСЯ бололтой.
Дарга тогтдоггүй салбарын ямар хэлтэс нь газар болон томорч, хэнийх нь хамаатан эзэн суухыг харах л үлдэж байна даа, таминь.
Эх сурвалж: www.mminfo.mn
жаргал · 2017/07/21
2020 он хол харагдахгүй л байгаа шүү мэдээрэй дээ МАН