Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 3. Буд гараг.  Бага морь одтой, Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага:Авахуй 
                          Суудал: 
Төмөр

 Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.