ОУВС-аас болж бид Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна
2017/07/29
Монгол Улсын банкны хуулийг 1991 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын Бага хурлаас баталсан. Тэгвэл энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.
Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн копрораци зэрэг олон улсын байгууллагуудаас манай улсад үзүүлсэн техник туслалцааны хүрээнд Банкны хяналт шалгалтын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, сайжруулах чиглэлээр өгсөн зөвлөмжөөс гадна дотоодын мэргэжилтэн нараас энэ чиглэлээр санал, зөвлөмжийг өгч байсан.Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас Олон Улсын Валютын Сан(ОУВС)-тай тус сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах урьдчилсан тохиролцоонд хүрч, энэхүү хөтөлбөрийн хүрээнд банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, банкны үйл ажиллагааны эрсдлийг бууруулах зорилгоор банкны хяналт шалгалтыг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах тодорхой саналыг өгсөн. Тухайлбал, банкны үйл ажиллагааны эрсдлийн түвшин тодорхой зэрэгт хүрсэн тохиолдолд банкны хяналт шалгалтын урьдчилан сэргийлэх оролцоог бий болгох, банкны удирдлага, хувьцаа эзэмшигчээс банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг Монголбанк шаардах эрхтэй байх, зарим тохиолдолд Монголбанкнаас аудитын байгууллагыг сонгож, банкинд аудит хийлгэх эрхтэй байх, банкны хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгуурыг сайжруулах, банкны холбогдох этгээдийн тодорхойлолтыг илүү тодорхой болгох зэрэг асуудлыг олон улсын шилдэг туршлага, шийдэл, зарчимд нийцүүлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулахаар тохирсон. Одоо энэхүү тохирсон ажлыг ОУВС-ийн мэргэжилтэн нартай хамтран гүйцэтгэх, Банкны хяналт шалгалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох хуулийн төсөл боловсруулж, УИХ-д батлуулахаар өргөн барих шаардлага тавигдаж байна.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зорилгыг “Банкны хяналт шалгалтын эрх зүйн орчинг сайжруулах” хэмээн тодорхойлсон. Энэ зорилгыг хангахын тулд Банкны тухай хуулийн Банкны хяналт шалгалттай холбоотой зохицуулалтыг банкны хяналт шалгалтын олон улсын сайн жишиг, туршлага, зарчим, стандартад нийцүүлэх шаарлагатай болсон. Үүний тулд
(i)банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг сайжруулах,
(ii)банкинд авах албадлагын арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсч болзошгүй эрсдлийн түвшинд хүрсэн тохиолдолд хэрэгжүүлэх,
(iii)албадлагын арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх,
(iv)албадлагын арга хэмжээг банкны хяналт шалгалтын үр дүнд үндэслэдэг байх,
(v)бусад зохицуулалтын зэрэг таван чиглэлийн өөрчлөлтийг одоогийн Банкны тухай хуульд тусгахаар хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монголбанкнаас банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийн суурийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түлхэц болохуйц ач холбогдолтой гэж хуулийн төслийг санаачлөгчид үзэж байна.
irgen · 2017/08/02
yalanguya mongol banknii dotood heregt gadnii hen bolovch orolzoh erhgui baidgiig medehgui, ,,,banknii udirdlagad hyanalt tavj baih estoi, zovhon udirdlaga ch bish ajiltanguudad bas,,,harin bankind ajillaad huvzaa ezemshih, zugeer ard irged huvzaa ezemshih 2 chin bas yalgaatai shyydee,,,
Зочин · 2017/07/31
gadnii aliwaa kompani gadnii hyn oRUULADGGYIGEESEE GADNI GAR UTAS HERGLEHIIG HATUU HORIGLODOG . getel manaix bgaa heden togrogoo busdad haruulaad bh yumaa. ene cnin nogoo har hairtsagnii bodlogotoi niitsej bna yy
ZOCNIN · 2017/07/31
ulsiin mani ediin zasgiin nuutslal gadniihand il bolj mongoliig olhon dohiogooroo udirdax bolcnih geed bgaa yum bishyy
Зочин · 2017/07/30
Банкны эзэд болон үйл ажиллагаа, тайланг ил тод нээлттэй болгох хэрэнтэй.