Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2017/07/31
Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 31. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 8. Сумъяа гараг. Хонгорцог одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.