С.Баяр хүсэлтээрээ чөлөөлөгдөх үү?
2017/08/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд тухайлан нэг нэр дэвшигчийг дэмжин ажиллаж хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эргүүлэн татах гэж байгаа тухай 7 сарын 13-нд Sonin.mn анх мэдээлж байсан билээ.
http://www.sonin.mn/news/politics-economy/80042
Үнэхээр ч 7 сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн юм. Харин УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга долдугаар сарын 20-нд хариу бичиг өгч, уг албан бичиг нь хууль бус байна гэсэн билээ. Тэгвэл долдугаар сарын 26-нд УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий Нарийн Бичгийн Даргад илгээсэн хариу бичигтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Таны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14/1334 тоот “Хариу өгөх тухай” албан бичигтэй танилцлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” үндсэн бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх мөн. Энэхүү бүрэн эрхийг Ерөнхийлөгч Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” эрхийг Засгийн газарт олгосон боловч энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн зохицуулалт биш болно. Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг бусад хуулиар хязгаарлах боломж үгүй бөгөөд энэхүү заалтыг ийнхүү явцууруулан тайлбарлах нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.
Энэхүү заалт нь Засгийн газарт төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгчийнх нь хувьд элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох эрхийг олгож буй эрх зүйн зохицуулалт мөн. Иймд зөвхөн Засгийн газрын санал болгосноор томилох, эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөнө гэж ойлгож хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг ойлгоогүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын үндсэн бүрэн эрх дотор “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” тухай ямар нэг зохицуулалт тусгагдаагүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшөөрч түүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөх боломжтой бөгөөд үүний нэгэн адил Засгийн газрын өргөн мэдүүлсэн саналыг эс зөвшөөрөх, эсхүл Засгийн газрын өргөн мэдүүлэхийг хүлээлгүйгээр Улсын Их Хуралтай зөвшилцөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар түүнд олгосон болно." гэж хариу барьсан. Ийнхүү уг асуудал хэрхэн шийдэгдэх нь ээдрээтэй болж буй энэ цаг үед нэгэн сонирхолтой шийдэл гарах гэж буй тухай улс төрийн хүрээнд ярилцах болжээ. Энэ нь Ерөнхий Сайд, МАН-ын Дарга асан, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяр өөрийн хүсэлтээрээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай юм. Үнэхээр ч С.Баяр энэ оны тавдугаар сарын 24-нд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагынхаа үеэр: "Та Ерөнхий сайдын албаа өгөөд явж байсан хүн. Заримдаа Элчин сайдын энэ алба яамай гэж бодогдох үе гардаг уу?" гэсэн сэтгүүлчийн асуултанд
-Аль ч алба амь биш, заяа биш. Авч болсон юм, өгч болно. Очиж болсон юм, буцаж бас болно. Гэхдээ таних танихгүй, гадна дотны хэдэн хүн шаардлаа гээд хаяад явчихдаг төрийн алба гэж юу байх вэ." гэж хариулж байжээ.
Дэлгэрэнгүйг : http://sonin.mn/news/politics-economy/78298
Үнэхээр ч одоо улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, С.Баярыг эргүүлэн татах нь "гадна дотны хэдэн хүний шаардлага" бус Монгол Улсын төрийн тэргүүн- Ерөнхийлөгчийн албан ёсны шийдвэр болоод байна. Иймээс "ам алдвал барьж болдоггүй"-н үлгэрээр С.Баяр албаа өгөх эсэх тухайд МАН-ын түвшинд ч хүлээлт бий болжээ. Хэрэв С.Баяр хэлсэн үгнээсээ буцаж, албан тушаалтайгаа зууралдвал Монгол Улсын Ерөнхийлөгчийг үл хүндэтгэж буй хэрэг болох юм.
С.Сарнай
sonin.mn
dondow · 2017/08/05
hurungiin huraagaad honin togoond amidaar n chanah heregtei bndaa huurhii sanjiin hvv ch nvgeltei hulgaich yum daa
HOSHNOGO BAYAR · 2017/08/03
BAYAR HOSHNOGODUULAX TUN DURTAI GEJ BAYARIIN AVCH BAISAN YANXANUUD YARIDAG YUM BILEE
zochin · 2017/08/02
chadahgui shdee
ZOCHIN · 2017/08/02
BAGABANDI BAYR NARIIG ZORIGHIIN HEREGT HOLBOGDUULAN BAYTSAALT AVAH HEREGTEY BAYNA AA!!!
zochin · 2017/08/02
С.Баяраа чи элчингийн ажлаа хурдан өгөөд Оюу толгойгоос авсан хахуулаа идэж амьдар. Улс төрч биш айхтар том гарын хулгайч байж. Энэ хорвоод яаж тоос хөдөлгөж явж чадаж байна.
Зочин · 2017/08/02
хамгийн хүмүүжилгүй хүн мөнөөс мөн
Зочин · 2017/08/02
Монголчуудын нийтээр үзэн ядаж байгаа хүн бол СБаяр юм гудманд гарвал залуус тогойг нь хаг цохно доо
zochin · 2017/08/02
Ner hugarahaar yas hygar gesen ug bii, bayar chamd olon hunii haraal hurch baigaag uhamsarlaj nuglee naminchil! Amidral boginohon!
Зочин · 2017/08/02
Хурдан Албан тушаалаа ог ! Ард тумэн ЗУГЭЭР хараад суухгуй ! АНХААР Луйварчи баяраа! Монголыг самарсан ШОРОНД орох естой хун БОЛ чи !!!!!!!!!!!!!!!
Зочин · 2017/08/02
Хурдан Албан тушаалаа ог ! Ард тумэн ЗУГЭЭР хараад суухгуй ! АНХААР Луйварчи баяраа! Монголыг самарсан ШОРОНД орох естой хун БОЛ чи !!!!!!!!!!!!!!!
Зочин · 2017/08/02
Хурдан Албан тушаалаа ог ! Ард тумэн ЗУГЭЭР хараад суухгуй ! АНХААР Луйварчи баяраа! Монголыг самарсан ШОРОНД орох естой хун БОЛ чи !!!!!!!!!!!!!!!
Зочин · 2017/08/02
Хурдан Албан тушаалаа ог ! Ард тумэн ЗУГЭЭР хараад суухгуй ! АНХААР Луйварчи баяраа! Монголыг самарсан ШОРОНД орох естой хун БОЛ чи !!!!!!!!!!!!!!!
Зочин · 2017/08/02
Хурдан Албан тушаалаа ог ! Ард тумэн ЗУГЭЭР хараад суухгуй ! АНХААР Луйварчи баяраа! Монголыг самарсан ШОРОНД орох естой хун БОЛ чи !!!!!!!!!!!!!!!
Зочин · 2017/08/02
Оффшор Хаус банзал баяр хурдан торийн суудалаас зайл ! Тэгж байж залуучуудад алуулах гэж байгаа юм чамд монголын ард тумэн Маш их дургуй шд узэн ядаж байдаг юм амтай болгон хэлдэг юм ич лалараа !!!!!! Нудны булай банзал овгон
Зочин · 2017/08/02
Оффшор Хаус банзал баяр хурдан торийн суудалаас зайл ! Тэгж байж залуучуудад алуулах гэж байгаа юм чамд монголын ард тумэн Маш их дургуй шд узэн ядаж байдаг юм амтай болгон хэлдэг юм ич лалараа !!!!!! Нудны булай банзал овгон
Зочин · 2017/08/02
Оффшор Хаус банзал баяр хурдан торийн суудалаас зайл ! Тэгж байж залуучуудад алуулах гэж байгаа юм чамд монголын ард тумэн Маш их дургуй шд узэн ядаж байдаг юм амтай болгон хэлдэг юм ич лалараа !!!!!! Нудны булай банзал овгон
Зочин · 2017/08/02
Оффшор Хаус банзал баяр хурдан торийн суудалаас зайл ! Тэгж байж залуучуудад алуулах гэж байгаа юм чамд монголын ард тумэн Маш их дургуй шд узэн ядаж байдаг юм амтай болгон хэлдэг юм ич лалараа !!!!!! Нудны булай банзал овгон
Зочин · 2017/08/02
Оффшор Хаус банзал баяр хурдан торийн суудалаас зайл ! Тэгж байж залуучуудад алуулах гэж байгаа юм чамд монголын ард тумэн Маш их дургуй шд узэн ядаж байдаг юм амтай болгон хэлдэг юм ич лалараа !!!!!! Нудны булай банзал овгон
badam · 2017/08/02
battulga uuriin humuusee tavih geed ajlaa ehelsen baigaa ni oilgomjtoi,, huurhii ur ihtei hun geseen, songuuliar huvi hun bolon AAN-uudees avsan munguu erguulj tuluhgui bol nogooduul ni shuuhdene sh de
zochin · 2017/08/02
heruulees uur hiih ajil alga uu
Зочин · 2017/08/02
тэнэгт. ийм донтой элчин байдиймуу
болиоч · 2017/08/02
Боовны бузар, авгай гэх мөнгөний шуналтай жаахан охин таарсан 2, эх орны нэр бузарласан секс донтонгууд
Одоо л · 2017/08/01
Одоо л энэ алуурчин, архичин, хүүхэмсэг эр ялаа эдлэх байгаа. Монголын төрийг олон жил бузарласан даа.
Одоо л · 2017/08/01
Одоо л энэ алуурчин, архичин, хүүхэмсэг эр ялаа эдлэх байгаа. Монголын төрийг олон жил бузарласан даа.
Зочин · 2017/08/01
өвөө өхгүй гээд яадгийн
Зочин · 2017/08/01
Баттулгын 1,1 тэрбум долларын хажууд дээрх хэргүүд юу ч биш.....Женко офшорт байгаа 1,1-ээ оруулаад ирчих...тэгээд дараа нь эх орон, шударга ёс ярь даа
Зочин · 2017/08/01
Намаа навс ялагдуулсан ЗИ чи одоо болдоо.
Зочин · 2017/08/01
Баяр өвгөн одоо тэтгэвэртээ юм уу шорондоо суу
ЗОЧИН · 2017/08/01
МАНАЙ ОЮУ ТОЛГОЙД ЭЗЭН СУУСАН "РИО ТИНТО"-ГИЙН ТӨВ ОФФИС ЛОНДОНД БАЙРЛАДАГ,БАЯР "ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ БИ ТОЛГОЙГООРОО ХАРИЦАНА"ГЭЖ ХЭЛЭЭД МОНГОЛД ЯМАРЧ АШИГГҮЙ,АШГААС НЬ 2035 ОНООС НААШ ХҮРТЭХГҮЙ ГЭРЭЭГ ТЭР БАЙГУУЛСАН,ҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ АВИЛГАЛД РИО ТИНТО-ГООС ХЭДЭН АРВАН САЯ ДОЛЛАР АВСАН ГЭДЭГ,ГЭРЭЭ ХИЙГДМЭГЦ ТЭР ЕС-ЫН АЛБАА ӨГӨӨД АНУ-РУУ ГЭР БҮЛЭЭРЭЭ ГАРЧ ЯВСАН,ТЭНД 3 ОХИН НЬ 8 ОФФШОР ДАНСТАЙ,ӨӨРӨӨ 7 ХАРШТАЙ БОЛСОН БАЙДАГ,ГЭХДЭЭ РИО ТИНТО-ГООС АВИЛГАЛАА БАС ДУТУУ АВСАН,ҮЛДСЭНИЙГЭЭ АВАХААР ЛОНДОНД ЭЛЧИНГЭЭР ЯВСАН,ХЭРЭВ ҮЛДСЭНИЙГЭЭ АВЧ АМЖСАН БОЛ ТЭР ЭЛЧИН САЙДЫН АЛБАА ХҮСЭЛТЭЭРЭЭ ХАЯАД ИРЭХЭД АЛДАХ ЮМГҮЙ,АВЧ АМЖААГҮЙ БОЛ ТЭР ИРЭХГҮЙ ТЭНДУУ УДАХЫГ БОДНО,ТҮҮНД ИЙМ Л НӨХЦӨЛ БАЙДАЛ БУЙ БОЛЧИХООД БАЙГАА БОЛОВ УУ.
зочин · 2017/08/01
хөөрхий дөө энэ СБаяр гэгч нөхөр Орчлон хорвоод ганц амьдрах насандаа ямар их НҮГЭЛ хийсэн болоод Эцэг Санжийхаа нэрийг гаргуулан гаргуулан Ард иргэдийнхээ Жигшил зэвүүцлийг төрүүлэн, Иргэд олон түмэндээ адлуулан амьдарч байгаа юм болдоо , СБаяр гэгч энэ хүн мөр зэрэгцэн ажиллаж байсан Намынхаа нэг нөхөр болох НЭнхбаярыг түлхээд л өөрөө 10-н Хар нүглийнхээ замруу эргэлт буцалтгүй орсон гэж ярьцгаадаг юм билээ дээ,
ЕТГ- хийх ажилгүй юм уу · 2017/08/01
Элчин сайдын итгэмжлэх авахаас өөр ажилгүй МУ-ын Ерөнхийлөгч шиг сул хүн бол Английн хатан хаан биш. Тэнд ёс ёмбөгөр. 3-4 сар болоод солигдох тоолонд нь МУ мэтийн тоглоомын улсын элчинд агреман Англи өгөөд байх нь юу бол. Баярын дараагийн гарт жилийн дараа ч агреман нь гарахгүй боловол яана. Англи бол МУ-ын Хурц мэтийн даргыг жишиг ч үгүя барьж аваад шоронд хийчихдэг улс шүү. Дотроо толхилцолцож байж Лондонд элчингүй болж ямааан дээр тэмээний гарц гарвал яана. ЕТГ-т улсын хувь заяа хөндсөн том дорвитой ажлаас гараагаа эхэлвэл АН-ын нэр хүндэд тустай байхсан. ЕТГ гэж ийм жижиг юмаар занималсан ажилгүй гарууд ыайдаг бол цомхотгож өртэй улсын данхар төсөв хэмнээч.
ТИЙМ ХОНШООР БАЙХГҮЙ ЭЭ · 2017/08/01
ЭНЭ МУУ ХУЛГАЙЧ ТЭГЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ
Зочин · 2017/08/01
Энэ их сагаж байгаа Баярыг цээрлүүлэх цаг ирнэ ээ. Отгонбилэг бас ингэж сагаж байгаад тэнгэрийн таалалыг хүртсэн дээ...
ZOCHIN · 2017/08/01
BATTTULGA BOL SHUDARGA BAINA YM HIIH BAIGAAGAA BITGII TA NAR ELDEW HOEROOR HELEED BAI ZA TIIM SVRHII YM BOL ELBEGDORJ TEMTEHGVI YASII EWLEREED YWSAAR AJILAA OGOO BIZDEE BATTULGA BOL C.BAYR ELBEGDORJ BAYRTSOGT BISH SHVV
Зочин · 2017/08/01
с\С Баяр бол МАНАНийн удирдагч аюултай хулгайч мөн
нэргүы · 2017/08/01
Намын нэр нүүрийг шороотой хутгасан бузарын луйварчид,ийм юмнуудыг хуулиар гэсгээж намаас зайдлуулаагүй цагт намын нэр огт дээшлэхгүй,энэ янзаараа бол намаа авч одох магадлалтай
зочин · 2017/08/01
МАН-ынхан Та нар болон танай Намынхан чинь олон олон муухай хэрэгт орооцолдоод байгааг юу гэхэв, Жнь, СБаярын 7н Хаусын хэрэг, МЭнхболд, Сундуй нарын 60-н Тэрбумын хэрэг, МАН-ын УИХ-ын Гишүүн Гантулгын Хүчингийн гэмт хэрэг, Баян-Өлгийд МАН-ынхан хүний ЧИХ хазсан хэрэг хойно хойноосоо шил шилээ дагаж гарч байгаа Гэмт хэргүүдыг яая гэж бодоцгоож байна даа, МАН Гэмт хэргийн үүр уурхай болчихсон газар болчихсон, тэднийгээ хаацайлж хамгаалж байгаа НАМ ШҮҮ ДЭЭ,
админ · 2017/08/01
яаж томиологдсон тэгж л өгнө ш дээ 1, 2 хүн хэлээд л төрийн албыг орхиж болохгүй
zochin · 2017/08/01
deerh hunii setgegdeltei sanaa buren niilj bn battulga uuruu zailbal taarna
zochin · 2017/08/01
ZSS C BAYR BAYRTSOGT SHIG LUUWIRCHID HAA BAINA BITGII DALDAGNAAD BAI ENE BICHEED BAIGAA HVN BAYR BAYRTSOGTIIG SHOROND HIIJ HORONGII NI HURAAA
зочин · 2017/08/01
харин С.Баяр биш улаандаа гарсан улаан хулгайч Х.Баттулгыг олон тэр бум төгрөг шамшигдуулсаных нь төлөө шоронд хийж улсыг хохирилгүй болгох ёстой юм.Даан ч манайд үнэн юм шудрага гэж байхгүй л дээ.Баян хүн таван хаанд нүүртэй гэдэг ардын мэргэн үг үнэн болоод байна л даа.Х.Баттулгын нүгэл хэзээ нэгэн цагт нүдээрээ гархыг үнэнийг хүсэгч ард түмэн харна.Харин хувааж идэгчид үнэнээс айх цаг бий дээ.