Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын зарим газраар, зүүн айммгуудын зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын зүүн хэсгээр 18-23 хэм, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 26-31 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.