ОюуТолгойн гэрээ С.Баярцогтын сүүний үнээ биш ээ
2013/03/12
ОюуТолгойн анхны гэрээгээр бол ард түмэнд оногдох хувь ёрдөө хоёрхон хувь байсан. Монголын ард түмнийг арай дэндүү доромжилсон энэ гэрээ Иргэний хөдөлгөөнүүдийн байнгын тасралтгүй тэмцлийн үр дүнд 34 хувь болсон.
Энэ талаар Г.Уянга гишүүн нэг энгийн жишээ хэлсэн байдаг. Хөдөө явж байхад нь малчин эмэгтэй хэлж байжээ. Жишээ нь би нэг үнээтэй байлаа гэж бодье. Өдөрт 10 литр сүү өгдөг. Гэтэл гар хуруу эвлэхгүй үнээгээ сааж чадахгүйд хүрлээ. Тэгэхээр хажуугийн нэг залууг гуйя.
Саагаад өгөөч цайны сүүгээ үнэгүй ав гэж хэлтэл найз үнээг нь саагаад 10 литр сүүг нь бүгдийг аваад буцаагаад 3.4 литр сүүг нь ав. Тэгэхээр би мөнгө байхгүй гэж хэлэхээр нь 3.4 литр сүүгээ надаас мөнгө зээлээд авчих гэж байгаатай яг адилхан. Энэ бол үнэн.
Энэ гэрээг УИХ-ын зарим гишүүд амиа ч өгөхөөс буцахгүй хамгаалсаар өдий хүрсэн. Гэтэл Оюутолгой компанийн хоол хүнсийг нийлүүлдэг компани С.Баярцогтынх байх жишээтэй.
Энэ гэрээ өөрчлөгдөх ёстой хэмээн тэмцэж явсан С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Н.Батбаяр нар эрх мэдэлд хүрээд чимээ алдарсан. Гэсэн ч олон хүмүүсийн тэмцлийн үр дүнд энэ гэрээг өөрчлөх ёстой гэдгийг Монголын төр хүлээн зөвшөөрч эхлээд байна.