Манай баячууд тансаг хороололд амьдарч байвал хүний өтгөн шингэнээр бохирдсон ундны ус хэрэглэх нь хамаагүй байдаг бололтой. Уг нь тэдний гэдэс дотор хогийн тантан, бохирын сав биш байлтай. Тэгвэл “Эм Си Эс”-ийн захирлууд болон баячууд амьдардаг “Вилла Стилла”, Ерөнхий сайд асан С.Баяр нарын томчууд амьдардаг “Сөүл Роял Гарден”, Тагнуулын газрын дарга Б.Хурц нарын данстай “Сарнайх” зэрэг тансаг зэрэглэлийн орон сууцны ундны усыг хангадаг худаг, усан сантай бөөрөө нийлүүлсэн  бохирын худаг байх нь хачирхалтай.

Байршлыг тодруулбал, “Вилла стилла” хотхоны чанх өмнө замын урьд талд, Бурхантай хөшөөний зүүн хойд талд жижигхэн Хүнсний дэлгүүр, Цайны газар байдаг бөгөөд тус Цайны газар бохирынхоо худгийг хаяандаа буюу дээрх тансаг хорооллын баячуудыг ундалдаг ундны усны сан, худагтай хаяа дэрлүүлэн ухсан нь даанч зүйд нийцэхгүй. Тус бүр 250 куб метрын багтаамжтай хоёр ч усан сангийн нэг нь эртнээсээ ХААИС-ийн данстай, тэдний сургууль, мянга мянган оюутнуудыг ундалдаг усан сан ийнхүү өтгөн шингэний савтай нэгэн хөрсөн дор нэвчиж уулзсаар. Харин нөгөө худаг нь хувийн компанийн эзэмшилд байдаг бөгөөд тансаг хорооллуудыг ундалдаг байна. Гэтэл энэ усан сангуудад 20 хүрэхгүй метрт н.Өлзий гэх эмэгтэйн Цайны газар, Хүнсний дэлгүүрийн бохирын нүх байх юм. Энэхүү Хүнсний дэлгүүр, Цайны газрын зүүн бөөрөнд жижигхэн өргөтгөл маягийн улаан тоосгон оромж байгаа нь тэдний нууц Бие засах газар бололтой. Энэ бохирын нүхийг дэлгүүрийнхээ ард таглаад нууцхан байрлуулсан нь хаа нэг газраас зөвшөөрөл аваагүйг илтгэнэ. Уг нь Улсын, Нийслэлийн гээд Мэргэжлийн хяналтын газар байх учиртай. Гэтэл мэргэжлийн байгууллагуудын нүд нь сохорч, чих нь дүлийрсэн мэт суугааг харахад эмэгнэлтэй.

Албан харъяаллаар нь байршил тогтоовол Зайсан толгой орчим буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хорооны нутаг дэвсгэр юм. “Эм Си Эс”-ийн бариулсан гэх “Вилла стилла” гэхэд нэг метр квадрат нь 4500 орчим ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн харш. Нэгэнтээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэхүү хороололд орон сууц түрээслэн амьдардаг хэмээн хүн итгэмээргүй зүйл ярьж ам руугаа алгадуулж байсан гэхээр уншигч та санах байх. Нэг метр квадрат метр нь 4500 ам.долларын үнэтэй тансаг харшид хэн амьдрах нь ойлгомжтой. Ямартай ч эгэл борчууд биш. “Эм Си Эс”-ийн удирдлагууд, Оюутолгойн гадаад удирдах ажилтнуудаас эхлээд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж маань хүртэл түрээслэн амьдардаг байх нь. Бүр тодотговол өдгөөгөөс хэдэн жилйин өмнө Оюутолгойн гэрээг үзэглэхэд харийнханд ашигтайгаар зөвшөөрч гар барьсны шанд С.Баярын танхимын сайдуудад энэ тансаг хорооллоос тус бүр нэг орон сууц өгсөн гэх мэдээлэл дэгдэж, мань Ц.Нямдорж баригдахдаа тулахаараа “түрээслэдэг юм би” гэж тулгамдаж байхав дээ. Ингэхээр уншигч та бүр ч тод санах байх.

 

Үргэлжлэлийг эндээс