НИТХ-ын  тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 10 цагаас эхэллээ. Хуралдааныг НИТХ-ын дарга Д.Баттулга даргалж, тэргүүлэгч С.Ононбаяр, Д.Оросоо, Р.Дагва, Д.Хүрэлбаатар, Ш.Одгэрэл, Отгонбаяр нар оролцож байна. Тус хуралдаанар хэлэлцэх асуудлуудыг нэг нь 1-р амаржих газрын шинэ байрыг хүлээн авах асуудал юм.  “Бороо гоулд” ХХК-иас Монголын ард түмэнд бэлэг болгож өөрийн хөрөнгөөр 150 хүний ор бүхий шинэ төрөх газрыг барих гэрээг эрүүл мэндийн яамтай 2011 онд байгуулж барилгын ажлыг эхлүүлжээ. Ингээд барилга  байгууламжийг ашиглалтанд оруулах Улсын комисс 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр  ажиллаж, барилгыг байнгын ашиглалтанд хүлээн авах нь зүйтэй гэж үзсэний  дагуу 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Өнөөдрийн байдлаар барилгын 5 давхарт орчин үеийн вакум хагалгааны-1, энгийн хагалгааны-2 өрөөтэй, 3, 4 дүгээр давхруудад 100 ортой эмэгтэйчүүд, 50 ортой нярайн эмчилгээний хэсэгтэй, 2 дугаар давхарт параклиник, ариутгал, эмийн сан, хурлын заал, сургалтын танхимууд, 1 дүгээр давхарт амбулатори, хүлээн авах, зоорийн давхарт ажилчдын цайны газар, хувцас солих өрөөнүүд, угаалга, дезкамер гэх мэт зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа аж. Төрөх эмнэлэг нэн шаардлагатай байгаа энэ үед орчин үеийн бүхий л тоноглолоор хангагдсан шинэ байртай болж байна.

А.Баярмаа