УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Намайг намаас хөөсөн мэдээлэл надад алга
2017/08/14
Өнөөдрийн улс төрийн мэдээний гол сэдэв нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа хөөгдсөн үү гэдэг яриа байлаа. Тэгвэл эрхэм гишүүн өөрийн фэйсбуук хаягаараа энэ талаар тайлбар хийсэн юм.
Доляа Чимэддорж гэх иргэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “10 дугаар сарын Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна."Октябрь сар овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү !” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ, намайг намаас хөөсөн мэдээлэл надад алга. Миний аавыг доромжилсон нь надад огт таалагдсангүй. Манай аавыг Октябрь гэдэг. 80 нас хүрч байгаа азаа буурал бий. Аавын маань аавыг хэлмэгдүүлээд буудсан учир дөрвөн дүүг нь дөрвөн айл өргөж авсан.
Аавыг сургуульд оруулахын тулд нэрийг нь сольсон юм. Тийм байтал Н.Энхбаяр даргын худ “10 дугаар сарын хүүхэд” гэж доромжилсон нь гутамшигтай санагдсан” гэв. Доляа Чимэддорж гэх иргэн нь МАХН-аас хөөж намаа цэвэрлэсэн тухай МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн бөгөөд тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын худ аж.
зочин · 2017/08/14
Энэ намуудыг одоо бүх хөрөнгийг нь хурууж аваад гишүүнжилгүй болгоод тараах хэрэгтэй эдний хөрөнгө хэрхэн босдогийг 60 тэрбумын бичлэг харуулж байна.