Монголбанк офшор бүсийн жагсаалтыг бэлэн болгожээ
2017/08/15
Офшортой тэмцэх урт нэртэй хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. Батлагдсанаас хойш гурван сарын дотор албан тушаалтнууд офшор бүсээс мөнгөө оруулж ирэхээр зохицуулсан юм. Гэвч одоогоор АТГ-т хөрөнгөө мэдүүлсэн хүн нэг ч байхгүй бөгөөд офшор бүсийн 42 орны жагсаалтыг Засгийн газар баталснаар хууль хэрэгжих боломжтой болно гэсэн хариултыг өгч байгаа юм.
Тэгвэл Монголбанкнаас уг жагсаалтын саналаа бэлэн болгосон гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдлээ. Тэрээр “Офшорын тухай хууль дөрвөн сарын өмнө батлагдсан ч өнөөг хүртэл хэрэгжих боломжгүй байлгаад байна. Учир нь офшор бүсэд хамаарах улс орны жагсаалтыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын судалгаан дээр үндэслэж Засгийн газар тогтоох ёстой.
Монголбанкнаас уг жагсаалтын саналаа энэ оны гуравдугаар сард бэлэн болгосон. Гэтэл удаа дараа шаардаад байхад Засгийн газар хуулийг хэрэгжүүлэхгүй өнөөг хүрлээ. УИХ-ын гишүүний хугацаа заасан албан тоотод хугацаандаа бүү хэл, бүтэн cap өнгөрч байхад нэг ч хариу байхгүй” хэмээлээ.
С.Уянга
Ushuu abagch · 2017/08/17
Chinii bodloor bol mungtei neg heseg hulgai ch munggui neg heseg ni suherch untlaa hudulmurluul baih yum bainaldaa chi mun hutsdad lalraa
зочин · 2017/08/16
хууль бусаар хулгай хийгчид битгий өмгөөл чи бол офшорын төрөл
Энэрэл · 2017/08/16
Аюурсайхан та нийгэм улс төрийн болон бусад олон тогтолцоогоо эрүүл болгохын төлөө тэмцэх ёстой байтал хувь хүмүүсийн мөнгийг тоолоод уухилаад гүйгээд байх юм. Оффшорт мөнгөтэй хүмүүсээрээ Монгол бахархах ёстой байтал атаархаад байх юм. Чухамдаа тэр мөнгөтэй хүмүүс чинь л монголыг хөгжүүлдэг юм. Монголоо бодохгүй баячууд байтугай ядуус ч байхгүй. Ингэж тэнэгтэж байх хэрэггүй л баймаар. Чи ухаантай бол мөнгөтэй байх ёстой гэдгийг үнэн гэж боддог. / үүнд харин Эрдэнэтээс болон газрын наймаанаас төрсөн тэрбумтангууд харин орохгүй шүү/
irgen · 2017/08/15
MAN gej hudalch nam hudlaa helj garch ireed muusain luivarchid yuch hiihgui, ,,,
hvn · 2017/08/15
batlahgui bga ulsuud chin offshore danstai bga bh. tegd l uursdiin erh ashgiig haraad ulsin erh ashgiig hoish tawij bn shvde.
Зочин · 2017/08/15
Муу сурдаг байсан юмуу эсвэл монгол хүн биш юмуу? Бөөн алдаа. Уншихаар дургүй хүрээд байх юм.
ард түмэн · 2017/08/15
Ийм засагын газарМонголд хэрэгүй Засагын газар хулгайч Овот шааруудын нарын гар хөл болсон байна машхурдан огцрууль