60 тэрбумын хэргийн цаана хэн нуугдаж байна вэ?
2017/08/15
-Төмөр замын хэрэг, 60 тэрбум хоёрын аль нь бодит вэ-
Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиар гуравхан сая хүнийг үймүүлж чадсан этгээд бол алдарт “60 тэрбум төгрөгийн схем”-ийг зохиосон Г.Доржзодов. Өнгө, мөнгөний төлөө нүдээ ч ухаад өгөхөд бэлэн болсон энэ гэмт этгээдийг АН-ынхан овжноор ашиглаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хар пи-ар-даа татан оролцуулж, олон нийтийн оюун бодлыг чилээсэн билээ.
Ямартай ч Г.Доржзодов гэгч яг хэн юм бэ гэдгийг олон нийт одоо мэдэх болсон. Ийн хэлэхийн учир нь анх 60 тэрбум төгрөгтэй холбоотой эвлүүлсэн аудио бичлэг олон нийтэд ил болох үеэр хүн бүр хуурцганд дуу нь хураагдсан нэр бүхий гурван хүнийг харааж зүхэх болсон. Гэтэл удалгүй энэ схемийг хэн зохиосон, санаа зорилго нь юу байсан, яагаад ийм бохир зүйл хийх болов гэдэг нь ил болж, энэхүү жүжгийг зохион байгуулсан эзэд нь өнгөрсөн хугацаанд тодорч эхлээд буй билээ. Түүнчлэн шинэ Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу эл хэргийг АТГ-аас дахин шалгаж төрийн өндөр албан тушаал хашиж буй 3000 гаруй хүнээс мэдүүлэг авч эхэлсэн явдал.
Уг нь дээрх хэргийг сонгуулийн өмнө л хянаж, шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, тэр ч бүү хэл гүтгэлэг хэмээн тогтоосон ч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр дахин сэргээн шалгахаар болсон нь энэ юм. Ямартай ч олон нийт үүнийг Ерөнхийлөгчийн хүсэлтээр сэргээн шалгаж байна гэж ойлгож байгаа бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр үүнтэй холбоотой мэдээлэл тасрахгүй байгаа.
АТГ орчмоор сураглавал одоогоор төрийн албан тушаалд очсоныхоо харгайгаар эрх баригч намд мөнгө төлтлөө дарамтанд орсон хэн нэгэн гарч ирээгүй байгаа гэнэ. Гэхдээ энэ хяналт шалгалт яг хэнд ашигтай тусах юм бол гэдэг нь сонирхол татмаар.
Учир юу гэвээс, яг одоо МАН-ын дотоод асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс ч чухал, анхаарал татсан сэдэв болоод байна. Хамгийн гол нь, энэ хэрүүл маргааны томоохон сэдэв нь энэхүү 60 тэрбум төгрөг. Чухам эндээс л прокурорууд Ерөнхийлөгчийн хүсэлтийг тэргүүн чиг болгов уу, эсвэл МАН-ын дотоод сөрөг хүчин үүний цаана байна уу гэдэг нь тодрох ёстой аж.
Учир нь үүнд шалтгаан шаардлагатай тул мөнөөх “60 тэрбум”-ыг байсхийгээд сөхдөг, үүнийг олон нийтийн сүлжээ, хэвлэлээр дамжуулан нийтэд цацах болсон. Энэ үйлдэл нь мэдээж олны анхаарлыг татсан. Уг нь эл хэргийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга ганц удаа л дуугарсан, АН-ын зүгээс бол тэгтэл их ач холбогдол өгөхөө больсон. Гэтэл МАН-ын дотоод дахь бүлгийн зүгээс иймэрхүү дайралтыг хийж, энэ хэргийг бараг мартсан олныг турхирах болсон нь ийн анхаарал татах болсон юм. Хамгийн гол нь 60 тэрбумын асуудал амьдрал дээр бодитоор хэрэгжсэн эсэхийг тус намын нөхөд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Гэтэл өөрсдөө энэ асуудлыг дахин дахин гаргаж ирээд шоудаад байгаагийн цаад шалтгаан нь ойлгомжтой.
Төмөр замын хэрэг, 60 тэрбум хоёрын аль нь бодит вэ?
Бас нэгэн зүйлийг энд цохон дурдахад Г.Доржзодовын зохиосон 60 тэрбум гээд байгаа нь бодит биш, хэн нэгэн этгээдийн барьж ирсэн хийсвэр төлөвлөгөө. Үүнийг хэрэгжүүлсэн хүн нэг ч байхгүй. Харин дээрх 60 тэрбумаас илүүтэй нөгөө алдарт “Ухаа худаг-Гашуун сухайт”-ын төмөр замын 280 сая ам.долларын хэрэг бол жинхэнэ бодит явдал. Хамгийн гол нь, Чингис бондын мөнгөнөөс авсан 280 сая ам.доллар өдгөө хүртэл улсаас төлөгдөөд явж байгаа гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин ч хууль хяналтынхан энэхүү хэрэгжиж эхлэх нь бүү хэл хэн нэгэн шуналтай этгээдийн хүслийг гүйцэлдээгүйн төлөө 60 тэрбумаар шоудаж байхын оронд өнгөрсөн 2015 оноос шалгагдаж ирсэн Төмөр замын 280 сая ам.долларын бодит хэргийг яаралтай эцэслэвэл үнэнд ойртох байх. Ямартай ч 60 тэрбум төгрөгийн схемийг өөрөө зохиож, нам болгоны холбогдох хүмүүстэй уулзаж явсан Г.Доржзодовын энэхүү үйлдэл харин ч төрийн эрх мэдлийг эргүүлэн авахыг завдсан төдийгүй уг асуудалдаа нэр бүхий хүмүүсийг татан оролцуулсан нь өөрөө маш том гэмт хэрэг гэмээр. Яг үнэндээ Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиар АН-ынхан түүхэнд байгаагүй хар пи-ар хийсний хүчинд төрийн тэргүүний суудлыг авсан гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа. Хэрвээ уншигчид санаж буй бол Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн сурталчилгаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө эзэмшлийн “С1” телевизээр “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй нэвтрүүлэг цацаж шуугиан тарьсан. Тухайлбал, Олон улсын тоймч Ш.Гантулга “Монголыг цэвэрлэхийн тулд 200 хүнийг толгойг тасдаж, монголчууд түүнийгээ тойрон бүжиглэх хэрэгтэй” хэмээн хэлж үзэгч олныг айлгасан. Энэхүү бичлэг цацагдсаны дараа Х.Баттулга урт ташуур барьсаар “Монгол ялна” гэсэн уриатайгаар гарч ирж байсан билээ.
Яг үнэндээ албан тушаалын наймаа, авлигын тухай яриа, шуугиан АН-ыг засаг барьж байх үед бүр ч тодоор дэгдэж байсан. АН засгийн эрхэнд гармагц нэн түрүүнд төрийн албан дахь хүмүүсийг хуугаар нь өөрчилж, мэргэжилтэй эсэх нь хамааралгүйгээр өөрсдийн гэсэн бүхнээр суудлын тоо бөглөсөн. Тэр үед, батлагдаагүй хэдий ч агентлаг, хэлтсүүдийн дарга нар албаныхаа төлөөсөнд тэрбумыг төлдөг гэцгээдэг байв. Тэр ч бүү хэл, орон нутгийн захиргааны ажилтан хүртэл нэг сая төгрөгөөр ажлаа авч байгаа тухай шуугиан гарч байсныг олон нийт мартаагүй ч эдгээрийн аль нь ч нотлогдоогүй. Тиймээс энэ удаагийн хэргийг дахин сэргээх санаархал хаанаас хааш чиглэж байгаа нь л асуудлын гол учиг ажээ. Эцэст нь хэлэхэд 60 тэрбумаар халхавч хийж үүний ард ямар хор найрагдаж байна вэ гэдэг нь анхаарал татна.
ЗОЧИН · 2017/08/17
Сандуй энэ хэргийг хүлээсэн шүү дээ Энэ өглөөний сонинд ниитлэгчийн нэр ус байхгүй ийм юм бичээд байх нь сонин байна Намийн хурлын бичлэг алдагдсан Энэ хаанаас гараад ирэв гээд Сандуй сандарч байсныг мартаагүй баймаар юм
Зочин · 2017/08/17
Хийсэн хэргээ бусдаруу чихэх гэж сандарч байна аа Энхболдтон гууд
Зочин · 2017/08/16
Har
Зочин · 2017/08/16
ХУДЛАА БҮЛТЭРЧ БАЙХААР ОГЦРООЧЭЭ???
Зочин · 2017/08/16
ХУЦНА БИЗ ЗӨВХӨН ХОТООС ОЛОХ МӨНГӨ НЬ ЖАРАН ТЭРБУМ ТӨГРӨГ ҮҮ ГЭЖ АСУУЖ БАЙГАА М.ЭНХБОЛД ТОНГОЛ ТӨРИЙН ДАЙСАН:
Энэрэл · 2017/08/16
Дампуу ерөнхийлөгчтэй Монгол хөөрхийеэ.
0000 · 2017/08/16
Монгол төрд Гадаадын луйварчин нарын уяны нохой болсон эрх мэдэлбүхий МАНАН хэмээх хулгайч нарын бүлэглэл ба гэдэг бол баттай үнэн үүнийг иргэн бүр мэдэж байгаа мөртөө хууртсаар эрх мэдэл дахин дахин ээлжлэн өгсөөр байгаа ньхамгийн том ардаа Нам төвтэй улс төрийн тогтолцоог өөрчлөхгүйгээр хулгайч нарын төрөөс зайлуулаж чадахгүй
иргэн · 2017/08/16
Энэ хэргийн ард МАН би Гол санаачласан эзэн нь Сундуй Ганбаатар нар бичлэгээс энэ тодорхой харагдаж байна шүү дээ Сундуй энэ хэргээ өөрөө хүлээсэн шүү Дараа нь өөр өөр хурлаас эвлүүлсэн эвлүүлэг гэж хэлээд үүгээрээ энэ ярилцлаг удаа дараа өөр өөр газар болож байсанаа илчилэн хэргээ улам баталгаажуулсан шүү дээ Худлаа хэлэх гээд үнэнээ илчилсэн дээ тэнгүүд минь, Одоо хэнийг хуурах гээд байгаа юм Шүүх Цагдаагийн удирдлагаас МАНАНгийн бууны нохой нарын зайлуулах хэрэгтэй Тэд хулгайч эздийхээ заавараар ажилаж байна
[\bi · 2017/08/16
за энэ ч үнэн байхаа
irgen · 2017/08/16
unen yumiig hudlaa bolgoh gej buu orold lalariin site
ZOCHIN · 2017/08/16
60 terbum bol ueiin ued heseg luivarchid toriin albiig naimaaltcaj ideh ,tednii ger buluud bayn tansag amdrah heregluur ym. ted uul uurhai buh tenderiig huvaan avch gadaadad OFFSHIR busuuded horongoo bairshuulj MONGOL ulsiig elgeer n hevtuuleh sonooh irgediig n hultcengui bool bailgah sanaa aguuldagshuu. ELBEGDORJ ,BAYRTCORT ,BAYR ,SAIHANBILEG ,ZORIGT ,BADAMJUNAI ,M.ENHBOLD .......HOVROH BAIHAA....
Зочин · 2017/08/15
dorzzodovoor tug tahiad 4 jil 60 terbumiig hoshgirch chadval idsen 280 say dollor martagdah uchirtai
Зочин · 2017/08/15
huuh nuguu elbegdorjiin bugsiig doloodog doldoi bas 60 terbumiig vzeb kk
Зочин · 2017/08/15
60 iig chavgants boltol ni yrij chadval 280 say dollar martagdana ....ardchilsan nam erduu iim ajil sain hiij chaddag
ГЭНЭН ИРГЭН · 2017/08/15
ҮНЭЭН ҮНЭН ХАРИН ИЛЭРСЭН ХЭРГҮҮД ШИЙДЭГДДЭГГҮЙ НЬ Л МАНАЙ ЭМГЭНЭЛ ЭНЭЭЭС БОЛЖ Л НИЙГЭМД ГАЖУУДАЛ ҮҮСЭЖ БАЙГАА БОЛОХООС ҮНДСЭН ХУУЛЬ БУРУУТАЙ БИШ ШҮҮ ДЭЭ ГЭНЭН ИРГЭД МИНЬ ДЭЭ
Зочин · 2017/08/15
Цаазын ялаа сэргээж төриин эсрэг гэмтэнгүүдыг ЦААЗАЛ
Зочин · 2017/08/15
za bolij uz dund ni suugaad duugiin jria tuluvluguugiin bitseed zadalsan shuudee,
зочин · 2017/08/15
Хам хэрэгтэн нь гэрч болдог зэвүүн цаг ирж дээ. Доржзодов бол санаачилсан гол хэрэгтэн нь шүү дээ. улсын баатар болж балрах бий дээ.
Содном · 2017/08/15
Ийм зүйл бичдэг хүмүүс үнэн л гэж бодож байгаа бол нэр усаа битгий нууж бай. 60 тэр бумын хэрэг үнэ ч бай худал ч бай УТ-ийн гэмт хэрэг. Тийм учраас хуулийн байгууллагууд хурдан шалгаж бодит хариуг ард түмэнд өгөх хэрэгтэй. Жил гаран болж байхад ямарч хариу өгч чадахгүй байгаа,МАН-ынхан хоорондоо хөлөө жийлцээд эхэлсэн зэрэг нь нэгийг хэлээд байгаа юм бишүү? Энэ хэрэг үнэн бол МАН засгийн эрхийг хууль бусаар булаан авсан болно. Худал бол бусдыг УТ-ийн зорилгоор гүтгэсэн хэрэг болно.
MAH · 2017/08/15
unen yalah bolno MAH ter ued ard tumnii omno nuur hiih gazar ugui bollnoo
Зочин · 2017/08/15
Мэдээж 280 сая бодит. Ерөнхийлөгч их "но"-той. Энэ хүнтэй холбоотой нийгмийг донсолгосон 17 чингэлэг спирт, төмөр зам, хөгжлийн банк гээд их л юм байдаг биз дээ. Яагаад шалгаж, хохирлыг барагдуулж болдоггүй юм бол доо.
zochin · 2017/08/15
CHINGIS haan bsan bol yg unen heljee, iim hun hol yvahuu
Зочин · 2017/08/15
Naan tsaan geed hergiig elchilsen hunluu dairaad baih shaardlag bhgui. yadag hogiin setguulchvee iim buhusnii nuhnuudees bolj shudrag yos aldagdaj bga yum. hutsalgui M.enkhbold Sundui ganbaa metiinhulgaichuudaal bich. iim lalriin setguulchdiig ilchelj FB nuur tsariagiin gargah heregtee
зочин · 2017/08/15
Энэ 60-н Тэрбумын Хэргийн цаана хэн ч байсан хамаагүй, Хамгийн гол нь Төрийн Албаны Ченжүүдыг ил болгосон нь сайшаалтай, Яалт ч үгүй л том Гэмт хэрэг шүү дээ, Төрийн албаар Мөнгө босгоно гэдэг,
хам · 2017/08/15
Бичлэг бодит байлаа гээд яахийн. Энэ 60 тэрбум гээд байгаа чинь хэрэгжээгүй төлөвлөгөө гээд байна шд ойлгодоггүй юм уу. хэрэгжсэн ч байсан баталж чадахгүй. хэн л би мөнгө төлж энэ албан тушаалыг авлаа гэж АТГ-дээр очих вэ дээ. Бичлэг бодит байлаа гээд яахав дээ
Харх · 2017/08/15
Энэ бичсэн нөхөр ёстой захиалгаар хариу бичсэн. Муу томчуудын гутлын алчуур
Даваасүрэн · 2017/08/15
намууд бүгд л мөнгө босгож байгаа шүү дээ хэнээс аваад улсад ямар хохирол учирчихаад байгаа юм бэ ерөнхийлөгч минь ээ ийм хов хорын ардаас бүү хөөцөлдөөчээ өшөөгөө авах гэж улайрах юмаа ерөнхийлөгч боллоо одоо яах гээд байгаа юм та өөрөө хамгаалалтад орлоо харин офшортойгоо зууралдсан нь арай дээр харагдах байх шүү түүнээс чинийх долоо минийх долоохон гэдгийн үлгэрээр яваад амжилт олохгүй дээ энэ мэдээнд бичсэн сургуулийн захирлуудыг шалгаад ажлыг нь өөрчил ер нь Ан ын үеийн захирлууд боловсролыг унагаасан шүү юу ч биш болгосондоо
ОФФШОРГҮЙ АТААРХАГЧ · 2017/08/15
ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ГЭГЧЭЭР МАНАН АРЧААГҮЙТЭЖ ЧАЦГА ЦАРАЙЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ. ЗҮГЭЭР Л ҮНЭНЭЭ ХҮЛЭЭЧИХ Л ДЭЭ, УДАХ ТУСМАА Л ӨМХИЙРЧ МУУДСААР БАЙГААГАА ЧУКА АХ ШИГ "ОДОО БОЛТОЛ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ?". НҮДЭЭ ДАРЖ НУУГДАЖ ААЛЬГҮЙТЭХЭЭ БОЛЬЖ ҮЗ НҮЦГЭН ҮНЭН ЧИНЬ ХАРАГДААД БАЙНА
зочиндугардорж · 2017/08/15
АН ТӨР БАРЬЖ БАЙХ ҮЕД ерөнхий боловсролын сургуулийн захирлыг 10 сая төгрөгөөр авч байсан шүү энэ бол үнэн дээ одоо АН Гантөмөр сайдын хүн гэсэн том захирлууд байж л байгаа нь худал биш дээ энэ чинь жинхэнэ албан тушаалын наймаа биз дээ ингэж болсон захирлууд архиа уугаад л багш нарйг дарамтлаад л явж л байх юм даа их үнээр авсан албан тушаалтан ийм байдаг юм болов уу даа
МАН · 2017/08/15
Ugaasaa MAN-iin saitshdee
Зочин · 2017/08/15
Чингис хаан байсан бол Доржзодовыг хамгийн түрүүн цаазлана.
zochin · 2017/08/15
zahialgat niitlel bn doo
ИРГЭН · 2017/08/15
60 ТЭРБУМЫН БИЧЛЭГ НЬ БОДИТ БАЙНА. ҮЗЛЭЭ СОНСЛОО. ЭНЭ БОХИР ҮЙЛДЛИЙГ ЗОРИГТОЙГООР ИЛЧИЛСЭН ЗАЛУУД ТАЛАРХАЖ БАЙНА. ХАРИН ТӨРИЙН МӨНГӨӨР ТАРГАЛСАН ДАРГА НАР, УЛСАА ХУДАЛДСАН С.БАЯР НАР ОДОО ТӨРӨӨС ЗАЙЛЦГАА
bi · 2017/08/15
batlagdaad bxad teneg yumaaa
Очирбат · 2017/08/15
Энэ нэг тэнэг юм юу гэж солиороод хэний захиалгаар бичээд байгаа юм бэ? чи худлаа булзааруулах гээд. Чамд мөнгийг чинь дутуу өгнө дөө нөгөө Доржзодовт Ганбаатар нь мөнгөний талыг дундаас нь өөртөө авч гүйцэд өгөөгүйгээс болж 60 тэрбум задарсан юм гээ биздээ 50,000 төгрөгийн төлөө шүү.ИЧИГ ИЧИГ ИЧИГ
и · 2017/08/15
МАНаас өөр хэн юм бэ С Баяр
Зочин · 2017/08/15
Сундуй нарын хийсэн хэрэг мөнөөс мөн