2008 оны 7 дугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн луйврыг эсэргүүцэн жагссан иргэдийг буудан хороосон аймшигт явдал болсон билээ.

Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Намбарын Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий Сайдаар Санжаагийн Баяр, Монгол Улсын Хууль Зүйн Сайдаар Цэндийн Мөнх-Оргил, Цагдаагийн Ерөнхий Газрын Даргын үүрэг гүйцэтгэгчээр генерал Чимиддоржийн Амарболд  нар тус тус ажиллаж байсныг Монголчууд хэзээ ч мартах ёсгүй. Хожим нь Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар яагаад ч юм бэ? ямар нэг ял шийтгэл авалгүй өнгөрсөн ч тэдний шууд удирдлаганд ажиллаж байсан Ч.Амарболд Эрүүгийн хуулийн 294.2 буюу “Захирагч эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр 6.6 жилийн ял сонссон юм. Хачирхалтай нь Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 7 сарын 1-ний хэрэг явдлын "хамсаатан" Ч.Амарболдыгоо  Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ий Эрээн хотод консулаар томилжээ. Ч.Амарболд 8 дугаар сарын 1-нээс үүрэгт ажлаа хэрэгжүүлж эхэлсэн байна.

 

С.Сарнай

sonin.mn