Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд даварсаар байгааг ШӨХТГ, Монголбанк огт анзаарахгүй байгаа бололтой. Монголбанк бодлогоор банкнуудын  зээлийн хүүг бууруулах боломжтой. Үүн дээр нь ШӨХТГ хамтран ажиллаж шударга бусаар хэрэглэгчийг хохироож байгаа дээр арга хэмжээ авах арга ухаанаа өнөөдрийг хүртэл дээрх хоёр байгууллага олохгүй байна. Үүнээс болж  өнөөдөр Голомт банк боловсон дээрэм хийж байна.

 

Жишээ №1 Хамгийн өндөр шимтгэл авдаг Голомт банк

Алба, амины шаардлагаар банк хооронд гүйлгээ хийх тохиолдол байдаг. Харин ингэж гүйлгээ хийхэд гүйлгээний шимтгэлд банкнууд  300-5000 төгрөг авдаг. Монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг байх магадлалтай таван банкны банк хоорондын шимтгэл бэлнээр болон интернет шилжүүлэхэд ийм байх юм.

Банкны нэр

Бэлнээр

Интернетээр

Төрийн банк

1000

300

Капитал банк

500

шимтгэлгүй

Хаан банк

300

300

Хас банк

300

300

Голомт банк

16:00 цагаас өмнө  5 000 000 сая төгрөгөөс доош бол 2000 төгрөг

16:00 цагаас хойш  5 000 000 сая төгрөгөөс доош бол 5000 төгрөг

300

 5  000 0000 төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд 08-16 цагаас өмнө 5000 төгрөгний шимтгэл авч,  харин 16 цагаас хойш бол 50,000 төгрөгний шимтгэл авдаг.

Эндээс үзэхэд  банк хоорондын гүйлгээ шимтгэлгүй байх боломжтой нь харагдаж байна.  Харин  бидэнд үйлчилснийхээ төлөө Голомт банк  үнэгүй байж болох үйлчилгээг цагаар, мөнгөн дүнгээс нь хамаарч ийнхүү нэмж байгаа боловсон  дээрэм юм.

 

 

Жишээ№2  Карт уншсаныхаа төлөө АТМ-ээс өндөр шимтгэл авч байна

100 айлд Иргэний бүртгэл, оюуны өмчийн  газрын  хажууханд “Голомт” банкны салбар байдаг.  Тус салбар таван цонхтой. Ганцхан цонх нь л карт уншина, бусад нь цонх нь зөвхөн бэлэн мөнгөөр л үйлчилнэ.Харин карт унших тэрхүү цонх нь АТМ-ээс өндөр шимтгэл авч байх юм. Тодруулбал АТМ-ээс мөнгө авахад зарим банк шимтгэлгүй байдаг. Харин өөр банкны АТМ-ээс мөнгө авахад 500 төгрөг байдаг. Тэгвэл 100 айл дахь “Голомт” банкны салбар аль ч банкны  карт уншсаныхаа төлөө 1000 төгрөгийн шимтгэл авч байх юм. 

Карт уншсаныхаа төлөө зарим банкны гүйлгээний шимтгэлээс ч өндөр шимтгэл авч байгаа нь Голомт банкны ёс зүйгүй авирлаж байгаа нэг жишээ.  Уг нь тус банк гүйлгээ бүрт бусад арилжааны банкнаас өндөр шимтгэл авч байгаа болохоор  карт уншсаны төлөө ингэж шимтгэл аваад байх шаардлагагүй баймаар.  

Дээд тал нь 500 төгрөг байх үйлчилгээг  1000 төгрөгөөр үзүүлж байгаа Голомт банканд хариуцлага тооцох шаардлагатайг өргөдөл өгсөн өгөөгүй төрийн байгууллагууд анхааралдаа авч үүнийг таслан зогсоох ёстой.

Уг нь Өрсөлдөөний тухайн  хуулиар ийм шударга бусаар “шулсан” үйлдлийг хориглодог. Тиймээс энэ асуудалд төв банк нь дангаараа арга хэмжээ авч чадахгүй бол  СЗХ,  Сангийн яам,  ШӨХТГ-тай хамтран араг хэмжээ авах учиртай. 

 

А.Баярмаа