Д.Амарбаясгалан: А.Ганбаатарыг өөрийн нэр төрд халдсан гэж үзэж шүүхэд хандаж байгаа
2017/08/21
АТГ-аас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас өнгөрсөн баасан гаригт мэдүүлэг авчээ. Төрийн албыг худалдаж мөнгө босгох тухай 60 тэрбумын гэх бичлэгт холбогдоод байгаа А.Ганбаатар өмнөх өдөр нь хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр “...МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар тэр бичлэгт бичигдсэн хурлын үеэр байсан. МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нар тухайн бичлэгт байгаагүй” хэмээн мэдэгдсэн. Тиймээс А.Ганбаатарын мэдэгдэлтэй холбогдуулан АТГ-аас ийн дуудсан гэнэ.
Харин тэрээр А.Ганбаатарыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан АТГ-ын үүдэнд энэ талаар мэдэгдэж сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Тэрээр “...Өчигдөр А.Ганбаатар иргэдийг төөрөгдүүлсэн, 60 тэрбумын бичлэгийг улам дэвэргэх гэсэн худлаа мэдээлэл өгсөнд маш их харамсаж байна. Цайрна гэж байдаг шүү дээ. Тийм байдал руу А.Ганбаатар нар орж байна. Би энэ 60 тэрбумын бичлэгийг саяхныг хүртэл эвлүүлэг гэж бодож ирсэн. 2016 оны сонгуулийн үеэр энэ бичлэг гарч ирж цацагдах үеэр энд холбогдсон этгээдүүд эвлүүлэг гэдгийг албан ёсоор хэлж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас энэ бичлэгийг эвлүүлэг байна гэсэн албан тоотыг манай намд ирүүлсэн байдаг. Эдгээрийг үндэслэн 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг юм гэсэн итгэл үнэмшилтэй явсан. Харамсалтай нь, саяхан болсон намын Удирдах зөвлөлийн хурал дээр энэ бичлэгт холбогдсон Ц.Сандуй энэ бичлэг бодит болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас эвлүүлэг биш байсан юм байна гэдгийг мэдсэн. Би энэ асуудлаар эвлүүлэг биш гэж олон нийтэд хандаж хэд хэдэн удаа мэдэгдэл хийж байсандаа харамсаж байна. Би өнөөдрийг хүртэл буруу зүйлд итгэж явсан байна. Тэр 60 тэрбумын бичлэгт намайг байсан мэтээр өчигдөр хэвлэлийн хурал хийсний дагуу өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирлээ. АТГ хурдтай ажиллаж байна. Сайн байна. Энэ хурдаараа ажиллаад, энэ хэргийг нэг талдаа гаргах ёстой, намын нэр хүндийг сэргээгээсэй гэж бодож байгаа” гэв.
-Та тэр хуралд байгаагүй юм уу?
-Миний хувьд 2014 онд болсон энэ 60 тэрбумын яриа хэлэлцээр дээр огт байгаагүй. Би 2014 онд бүтэн АНУ-д сурч байсан. Намайг таньж мэдэх бүх хүн мэднэ. Иймэрхүү яриа хэлэлцээр болсон бол тухайн үед би иймэрхүү хэмжээний яриа хэлэлцээрт орох албан тушаалтай байсан уу гэдэг асуудал яригдана.
-Таныг тухайн бичлэгт байсан гэж зураг үзүүлээд байсан шүү дээ?
-Тэр 2015 оны ес, аравдугаар сарын үеийн зураг байна лээ. Би эх орондоо 2015 оны зургадугаар сард эргэж ирсэн. 2015 оны есдүгээр сард санагдаж байна. Нийслэлийн намын хороон дээр дотооддоо тодорхой хэмжээний үл ойлголцолтой болсон байсан цаг үед Ц.Сандуй, А.Ганбаатар гэгч нөхдүүд намайг болон хэсэг нөхдийг өөрийхөө ажил дээр урьж, хоол идэж намынхаа ажилд хамтарч зүтгэхээ илэрхийлж уулзаж байсан. Тэр үеийн зураг байсан. Тиймээс миний бие иргэн А.Ганбаатарыг өөрийн нэр төрд халдсан гэж үзэж шүүхэд хандаж байгаа.
-Ц.Сандуй МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр эвлүүлэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм бол яагаад Ц.Сандуйг огцруулах шаардлагагүй гэсэн байгаа юм бэ?
-Намын Удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай, шаардлагагүй гэсэн шийдвэр гараагүй шүү дээ. Харин түүнд хариуцлага тооцож, асуудлыг шийдвэрлэх нь зөв юм гэсэн бухимдлаа Удирдах зөвлөлийн гишүүд илэрхийлсэн.
-Та МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд төвийг сахисан байр суурьтай байх байтал нэг талд орж, Ц.Сандуй нарыг буруутгаад эхэлж байгаагаа юу гэж тайлбарлах вэ?
-Би НИТХ-ын төлөөлөгч. Одоо гурав дахь удаагаа сонгогдоод байна. МАН-д итгээд, нийслэлийг удирдаад авч яваач гэж надад итгэсэн олон зуун мянган сонгогчийн эрх ашгийн асуудал. Надад ийм худал хуурмаг зүйлийг хаагаад халхавчлаад сууж байх ёс зүй байхгүй. Тийм учраас би Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байгаа. Огцроод өөрөө иргэн Ц.Сандуйгийн хувиар шүүх цагдаа, хууль хяналтын байгууллагаараа яваад нэр төрөө сэргээлгэж, давхар МАН-ын олон мянган гишүүний нэр төрийг сэргээлгэх ёстой гэж үзэж байгаа учраас би огцруулах бичигт гарын үсэг зурсан.
-Намын дотоод зөрчлөөс болоод Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөөд эхэллээ гэж байгаа. Намын генсекийн хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-Миний хувьд албан ёсоор ийм мэдээлэл аваагүй. Хэвлэл мэдээллээс мэдээлэл авч байна. Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудал бол МАН-ын удирдах зөвлөл дээр яригдах ёстой асуудал. Цаашлаад УИХ, бүлэг дээр ярилцах ёстой асуудал. УИХ-ын гишүүдийн өөрсдийн бүрэн эрхэд байдаг асуудал учраас үүнийг нилээн нухацтай ярилцах ёстой гэж бодож байгаа.
З.БОЛД
Эх сурвалж:"Зууны мэдээ" сонин
Зочин · 2017/08/21
T1 urwagch nar odoo yaxaa medehgui arwalzaj baih shiwdee
Зочин · 2017/08/21
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
Зочин · 2017/08/21
shuuh tsagdaagaar zugeer l toglochih bololtoi yumaa. orgodol ogch oorsdoo guichiheed darga nariig ni daramtalj mongoor hahuuldag oortoo ashigtai shiidver garguulaad l. ene ih etses togsgolgui margaldaan zorchil hezee duusah yum bol doo
Tuguu) · 2017/08/21
Эд нар одоо хэнээр тоглоод байгаа юм бэ? Шүүх цагдаад өргөдөл өгч яасан дуусдаггүй юм. Эд нарыг дээгүүрээ ингэж тэнэгтэж байх хооронд өвөл боллоо, энэ улс орны төлөө ажилладаг хүн байна уу ер нь?
Tushge) · 2017/08/21
Ene humuusiin teneglel duusahgui ni ee. Tugs jujig. MAH-d irged itgel huleelgesen. Zasgiin gazriin olonhiin suudliig avchihaad AH-ii hsen aldaanuudiig davtahgui bailgude. Chadahgui bol dotroo tsus selbeh heregtei shde
бат. · 2017/08/21
Зочин. · 2017/08/21
Бага хурлын гмшүүн Ө.Өлзийтогтох... · 2017/08/21
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал ширүүхэн болсон байхад 60 тэрбумынхан аядуу зөөлөн болсон гэлцэх
Болдоо. . · 2017/08/21
МАН-д юу болоод байгааг Амарбаясгалан мэднэ.МАН-н ЕНБД шдээ.Энэ залуу харин ч сайн ажиллаж байгаа.Шинэчлэлээ хурдтай хий амжилт хүсье!!!