“МХМ” автосервисийн захирал, авто инженер Д.Майнбаяр зөвлөж байна.

Т.САЙХАН

-Сүүлийн үед обуд засна, гагнана гэсэн зар их явж байна. Хэрэв таны обуд гэмтсэн бол хэчнээн үнэтэй авсан байсан ч дахиж янзлуулж тавиад хэрэггүй.  Шууд хогийн сав руу хаяхыг зөвлөж байна.   Дугуйг бол аль ч оронд засдаг нөхдөг. Харин обудыг засч, гагнана гэдэг олон улсын ойлголт биш юм. 

Хятад, ОХУ-д обудыг дахин гагнаж тавих нь бий гэж сонссон.  Гэхдээ тэдний янзалж буй техник, технологи биднийхээс огт өөр гэдгийг санах хэрэгтэй.  Мөн сүүлийн үед обуд үйлдвэрлэлийн нарийвчлал хэтэрхий өндөр болж байна.  Тийм зүйлийг гагнаж тогтооно гэдэг бүтэхгүй зүйл шүү.  Дугуй обуд хоёр автомашины үндсэн тулгуур хэсэг буюу өнхрөх чиглэлийг гүйцэтгэгч. Гэтэл амь нас аюулгүй байдлаа бодохгүй цохигдсон, хагарсан гэмтсэн сэнсэрсэн обудыг дахиж янзалж тавих нь хэтэрхий аюултай юм.  

Та автомашин худалдан авахдаа ч обудыг нь сайн үзэж харж аваарай.  Аюулгүй байдлаа хангаж, амь насаа хамгаалах нь хамгийн чухал юм.  Мөн обуд засна, гагнана хэмээн зар түгээж байгаа хүмүүс ч энэ төрлийн эрсдлийг бодох хэрэгтэй байна.