МАН-д Засгийн газар байгаа ч эрх мэдэл нь АН-ын гарт байна
2017/08/24
Яг одоогийн нөхцөл байдал ийм байна. Улс төрөөр хамаагүй оролдож болдоггүйн жишээг МАН-ын өнгөтөөр харууллаа. Тус намыхан уг нь УИХ-д үнэмлэхгүй олонх буюу 65 суудалтай. Иим суудалтай нам эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж, өөрийн бодлогоо боловсруулж, өөрсдийн санаачилсан хуулиа “инээж” байгаад л баталчихна. Өнгөрсөн хугацаанд МАН энэ давуу байдлаа хадгалж ирсэн. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хүртэл УИХ-д оруулж, ОУВС-тай хамтарч ажиллахаар болсон. Харамсалтай нь өөрийн намын 30 гишүүнээс болж үнэндээ ийм ичгүүртэй байдалд орчихов. 66 суудалтай МАН-ын Засгийн газар нурж унах эсэх нь АН-аас шалтгаалахаар болоод байна.
Засгийн газрыг огцруулах саналд МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зуржээ. Үлдсэн 35 гишүүн нь Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа бололтой. Үүнээс харахад УИХ-ын 76 гишүүний олонхи болоход 9 кноп хэрэгтэй болно. Тэгэхээр гарын үсэг зурсан гишүүд ямар ч тохиолдолд АН-ын бүлгийн дэмжлэггүйгээр санасандаа хүрч Засгийн газрыг огцруулах боломжгүй нь харагдаж байгаа юм. Зарим улс төр судлаач гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн гишүүд сөрөг хүчинтэйгээ хуйвалдлаа хэмээн хардацгааж байна.
Мэдээж энэ боломжийг АН-ын алдахгүй хичээх нь ойлгомжтой. Ёстой энэ дөрвөн жилд бараг ганцхан удаа тохиох боломжоо тэд хэр томруулж чадна, тэр хэрээр АН-ын хүч зузаарна. Төрийн албаны зарим нэг нүх сүвийг бөглөж, гар хөлөө оруулах боломжтой болно. Харин хуйвалдсан гэх МАН-ын гишүүд ирэх сонгуулиас өмнө иргэд болоод намыхандаа хэлэх үгээ бэлдэцгээж, сэтгэлийн утсыг нь хэрхэн хөндөж тойрогтоо үлдэх талаар нэгийг бодох ажил үлдэх биз ээ. Тэр болтол зай ч байна.
АН-ын хувьд Засаг огцруулж сурсан гарууд. Н.Алтанхуягийн газрыг АН-ынхан өөрсдөө унагаж, арыг нь даах нь гэж эдийн засгаараа тоглосон улс. Туршлагын хувьд яриад байх зүйлгүй ч туулж ирсэн түүх нь хар бараан толбоор дүүрэн байдаг АН-ынхан харин Засаг хамт барилцана хэмээн гүрийж мэдэх. Энэ талаарх мэдээлэл аль хэдийнэ тархчихаж.
Ямартай ч У.Хүрэлсүхийн эхлүүлсэн гэх Засгийн газрыг огцруулах ажиллагаа энэ мэтээр үргэлжилсээр “бай”-гаа онох нь. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур хэзээ нэг ил гарч, МАН-ыг цэвэрлэх нэрээр манаргах ажиллагаагаа эхлэх бол.
24tsag.mn
Гунгаа* · 2017/08/24
Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацаж нэр төрд халдах ямар шаардлага байна аа.
Зочин · 2017/08/24
энэ төрийн бодлого юу болоод хаашаа л чиглээд байна даа, ХУЖААгийн шээснүүд улс орныг минь самрахаас өмнө унагааяааа
Нана* · 2017/08/24
Зохиомол бичилтэнд чинь хэн итгэх юм бээ.
Зочин · 2017/08/24
Чаддаг хүмүүс нь дотор нь байсаар байхад тэднийхээ гар хөлийг нь тастана гээд бодлогоороо боож хавчаад байхаар ингэж хүчгүйдхээс яахав дээ
Зочин · 2017/08/24
хха яахаараа 65н суудал 9 10хан хүнээс хүч дорой байдаг юмбээ. Ингэж байхаар засаг нь унасан нь дээр
Zochin) · 2017/08/24
MAH-g dotroos ni tsewerleh heregtei. hedhen huniig shiitgeed ongoroh asuudal bish. Eh ornoosoo hulgai hiihee zogsooh bolson
Зочи. · 2017/08/24
Оффшорчидоос болд хөл нь хугарсан засгий газар удаан явахгүй болсон тодорхой байсан
Зочин · 2017/08/24
утгагүй новшын мэдээлэлээ болилдоо хараал идсэн 60 ынхан хурдан зайлаасаа билээ
Иргэн · 2017/08/24
естой хуцваа?! буу горьд?! АЯн-ынхаан?! Яасан ахархан бодолтой новшнууд вэ?!
Иргэн · 2017/08/24
естой хуцваа?! буу горьд?! АЯн-ынхаан?! Яасан ахархан бодолтой новшнууд вэ?!
Иргэн · 2017/08/24
естой хуцваа?! буу горьд?! АЯн-ынхаан?! Яасан ахархан бодолтой новшнууд вэ?!
З з · 2017/08/24
АН ЫН 8 ДУНДЫН 10 НИЙЛЭЭД48 хуучин хашрууд АН-ыг орох бололцоог хаагаад дундыг баригчид орж бялуу хүртэнэ
Н. Шагдар · 2017/08/24
Зочин. · 2017/08/24
zochin) · 2017/08/24
МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.
zochin) · 2017/08/24
Манай засгийн газар, ерөнхий сайд ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа /ж нь: МАК ххк/ тэжээдэг засгийн газар болж хувирчихсан. Бүгд Эрдэнэбат Энхболдын гар хөл. Засгийн газрын ард нуугдсан МАНАНгийн бүлэглэлийг огцруулaя
qqwq · 2017/08/24
МАН ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан цорын ганц шалтгаан бий.Тэр бол М.Энхболд нэр дэвшсэн явдал.Өөр юу ч биш.Хүрэлсүхийг дэмжээд нэг талдаа гараад урагшлах хэрэгтэй байна