Улаанбаатарт өдөртөө 13-15хэм дулаан
2017/08/28
2017 оны 08 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 27-32 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 13-15 хэм дулаан байна.