Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017/08/28
Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 7. Сумъяа гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.