Сүүлийн үед эцэг эхчүүд сургалтын төлбөрийг үл харгалзан хувийн сургуульд хүүхдээ сургахыг эрмэлздэг болсон. Уг нь ерөнхий боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгодог хэдий ч “Хувийн сургууль чанартай” гэсэн ойлголт эцэг эхчүүдэд бий.

Одоогоор улсын хэмжээнд ерөнхий боловсролын 750 гаруй сургууль байгаагийн 100 орчим нь хувийн сургууль байдаг аж. Эдгээр хувийн сургуулийн хичээлийн нэг жилийн төлбөр 1.7-50 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тэгвэл төрийн өмчийн их, дээд сургуулийн жилийн төлбөр сая таван зуугаас гурван сая төгрөгийн хооронд байгаа юм.

Ингээд бодохоор МУИС-ийн оюутны дөрвөн жилийн сургалтын төлбөр нийлээд «Орчлон» олон улсын дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчийн сургалтын төлбөрт ч хүрэхгүй байгаа юм. Мэдээж хувийн хэвшлийн бүрэн дунд сургуулиудын төлбөр суралцах орчин, сургалтын арга, заах хичээл, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, гадаад багштай гэх зэргээс хамаараад өөр.

Тэгвэл Үндэсний статикийн хороо, Боловсролын үнэлгээний төв хамтран жил бүр гаргадаг шилдэг сургуулийн жагсаалтад дээгүүр бичигдсэн хувийн хэвшлийн зарим сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын жилийн төлбөрийг сонирхлоо.

 

 

Ерөнхий боловсролын
дунд сургууль
Төлбөр
Интернейшл
 
18.658 ам.доллар
Бритиш
 
9.080 ам.доллар
Орчлон
 
15 сая
American school of Ulaanbaatar
 
13 сая
Элит
 
11 сая
Хобби 7 сая
Сант
 
7 сая
Логарифм
 
4.5 сая
Олонлог
 
4.5 сая
Гёте
 
4 сая
Шинэ монгол 4 сая
Хүлэг 3 сая
Төгс дэлгэрэх
 
1.8 сая
Билгүүн номч
 
1.7 сая

 

А.СОДГЭРЭЛ