Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 16 давхар орон сууцны 15 дугаар давхрын цонхноос хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 01:45 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 13 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж, тус хорооны харьяат иргэн М /22 настай, эмэгтэй/ үсрэх гэж байсныг аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.