Хэрэв таны охин "...эрх чөлөө, аз жаргалгүй байна" хэмээн гомдоллодог бол үүнийг уншуулаарай!

Мусульман шашинт /зарим оронд/ бүсгүйчүүдэд эрх чөлөө гэж огт байдаггүй талаар бичжээ.  Тэдэнд хайртай хүнтэйгээ гэрлэх, нөхрөөсөө өөр хүнтэй яриа өрнүүлэх, харилцах, эгцлэн харах эрх байдаггүй.

Саяхан Пакистанд гоо сайхны нэгэн салон нээгджээ. Тэндхийн ажилтнууд үйлчлүүлэхээр ирсэн бүсгүйчүүдийг хараад шоконд орцгоосон байна.  Үйлчлүүлэхээр ирсэн бүсгүйчүүдийн нүүр галд өртөж шатсан байсан тул удалгүй салоныхон эмэгтэйчүүдэд зориулсан нөхөн сэргээх төвөө байгуулсан байна.

Пакистанд бүсгүйчүүдийг хүчирхийлэхэд хүчил болон шатамхай бодисыг зэвсэг болгон ашигладаг бололтой.

Энд байгаа цөөн хэдэн зураг бол өшөө авалт, хүчирхийллийн золиос болсон мянга мянган эмэгтэйчүүдийн бодит амьдралын төлөөлөл юм. Тэдэнтэй адил хохирсон, айдас дунд амьдарч буй мянга мянган бүсгүйчүүд  гивлүүрийн цаана дуугдан амьдарч буйг үгүйсгэхгүй.