53-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
2017/09/01
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Баянзүрх дүргийн 53 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд уригдан оролцлоо. Тус сургуульд 2200 сурагч суралцаж байгаагийн дийлэнх нь 16-р хороонд харъяалагдах бөгөөд батлан хамгаалах салбарт ажиллагсдын үр хүүхдүүд голлон суралцдагаараа онцлогтой.
Нээлтийн үеэр Ж.Батзандан гишүүн үг хэлэхдээ “53 дугаар сургууль бол Баянзүрх дүүргийн хамгийн том сургууль. 2018 оны намар өргөтгөл хийхээр төлөвлөж байгаа. Миний бие боловсролын салбар дах хөрөнгө оруулалт болон нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг өсгөх, багш нарын цалинг нэмэгдүүлэх тал дээр хичээж ажиллах болно.” гэдгийг онцлон дурдлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ “53 дугаар сургууль энэ хичээлийн шинэ жилд найман бүлэгтээ 400 орчим хүүхэд шинээр элсүүлэн авч байна. Мөн ирэх хавар 200 гаруй ахлах ангийн сурагчдыг амьдралын их замд нь үдэх гэж байна. Энд хуран цуглаад буй хүүхэд багачууд та бүхэн бол Монгол орны ирээдүй. Тиймээс та нарын төлөө залбирч суугаа эмээ, өвөөгийнхөө болон энэ өдөр гараас тань хөтлөөд сургуульд нь хүргэж өгсөн ээж, аавынхаа хүслийг биелүүлэхийн төлөө хичээгээрэй” хэмээн захисан юм.