ОУВС-гаас манай улсад оруулах санхүүжилтээ хойшлуулах болсноо мэдэгджээ
2017/09/13
ОУВС-гаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа Монголбанкинд мэдэгджээ.
Уг нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд манай улсад ногдох дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх байсан ч Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ийнхүү хугацааг хойшлуулахаар болсон байна.
Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэхээр тохиролцсоноос Төв банк Хятадын Ардын банктай 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлээ сунгаад байгаа. Харин бэлэн байдлаар Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-гийн эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар манай улсын дансанд орж ирсэн билээ. Шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй байгаа учир тус сангаас ийнхүү манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа аж.
daaga · 2017/09/13
man iin heden hulduu tolgoitoi malnuudiin hiij baigaa ard tumnii esreg uildliin hariu irjee.odoo buur huguu hutgah bizee.alban tushaaliin henee,idej uuhiin don avilga heel hahuuliin zorilgoor uursdiinhuu zorilgo negt nuhdiin namiin zasgiin gazraa unagaaj shivshig bolson do hugiin novshnuud hari da erunhii said hiih hun baihgui.neg chavgants tavigdah l baih.ardchilsan namiin haldvar teegchid
Хүннү · 2017/09/13
За тэр хэлээгүй юу. Одоо ингээд хүндэрч эхэлээ дээ.