Сайдын тоог нэмэхээр ярьж эхэллээ
2017/09/15
“Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэгчээр М.Энхболдын удирдсан танхимд суугаа МАН-ын 65 гишүүн бүгдээрээ л сайд болох хүсэл тээж байгаа. Дур эзнээ голохгүйгээс хойш нэг жил ч болтугай сайдын сэнтийд заларч, намтартаа нэг хуудас нэмэх гэж зүтгэнэ. Тэгэхээр, шинэ байгуулагдах Засгийн газар нэг жилийн л настай байх болов уу.
Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн удаа Засгийн газар байгуулсан АН-ын рекордыг тун удахгүй Ардын нам эвдэнэ. Харж л байгаарай” хэмээн мэдээлэл дунд тун ойрхон байдаг улстөрч ярьж суух юм. Түүний дүгнэлт ч нэг их хол зөрөхгүй нь. Хэдийгээр өөр нам байгуулж өрх тусгаарласан ч МАН дотор найз нөхөдтэй учраас энэ намд өрнөж буй ил, далд тулаан, эрх ашгийн төлөөх зөрчлийг чих тавьж суугаа нь дамжиггүй.
“Мэргэжлийн” Засгийн газар огцорсноос хойш долоо хоногийн хугацаа өнгөрчихөөд байхад дараагийн сайд хэн байх нь нэг мөр тодорсонгүй. Хаа нэгхэн фракциуд нь нууц уулзалт хийж, Ерөнхий сайдын тохироог ярихаас бусдаар яамдын сайд хэн байх вэ гэсэн ерөнхий дүр зураг энэ өдрүүдэд гарсангүй. Цусгүй тулаан тун ч нууцхан өрнөж байна, энэ намд. Чуулган завсарлаж, Төрийн ордон ойрын өдрүүдэд ажин түжин байгаа.
Гэвч МАН-ын саарал ордон эсрэгээрээ хоёрдугаар ээлжийн хоолонд орох гэсэн зангиатай залуусаар дүүрчээ. Мөрөөдлөө тэд ажил хэрэг болгохоор яарч яваа нь тэр. Мөнгөө барьчихаад очерлож суугаа нь ч дамжиггүй. Албан тушаал болгон заавал дэмжлэгтэй явдаг хойно ах нарынхаа үүдийг сахисан “хурган” дарга нарын санаархлыг буруутгах аргагүй биз ээ. МАН өнгөрөгч лхагва гарагт Удирдах зөвлөлөө хуралдуулан Бага хурлаа энэ сарын 25-нд гэж зарласан.
Дараагийн намын дарга хэн байхаас хамаарч Ерөнхий сайдын суудал эзэнтэй болно. Танхимаа хэнээр бүрдүүлэх эрх нь Ерөнхий сайдын мэдэлд байгаа ч огцруулах товчлуурын шагналаа горьдсон 31 улстөрчийн эрх ашгийг ч бас мартах учиргүй. Мөнгө төлсөн бизнесмэнүүд хөгжмөө захиалахаа мэдэгдэж, өөрийн хүнээ сайдын суудалд суулгахаар бэлдэж эхэлсэн яриа ч чих дэлсч байна. Мэргэжлийн Засгийн газрыг түлхэн унагахад үнэтэй кнопоо харамгүй хайрласан АН-ын найман гишүүн ч амласнаа хэзээ өгөхийг анаж суугаа юм билээ. Хэлэлцээ ёсоор бол жижиг албан тушаалуудыг АН-д өгнө хэмээн амласан гэх.
Ингээд бодоод үзэхээр энэ намд 16 сайдын суудал арай л жулдаад байгаа биз. Гурван сая хүнийхээ асуудлыг тус тусад нь хариуцах 30 яам байгуулсан ч чадах л хүмүүс. Албан тушаалд хүрч байвал ахиад 20 яам байгуулсан ч ер нь яадаг юм хэмээн бардаж суугаа гэнэ лээ, МАНайхан. Бас л бярдаж чадаж байгаа юм шүү. Тиймдээ ч Тусгаар тогтнолын ордонд дараагийн Засгийн газрын бүтэц шинээр зурагдаж буй яриа чих дэлсэх нь тэр.
Сураг сонсох нь ээ, 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед яригдаж байсан 19 яам, 21 сайдтай байхаар бүтцээ зурж байгаа гэнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд явж ирсэн яамдын бүтцийг задалж, зарим яамдуудыг хоёр хуваах яриа хэлцэл эрчимтэй явж байгааг “бор шувуу” дуулгав. Харин Бага хурал дэмжих эсэхийг хэлэхэд эрт. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг хоёр салгах аж. Боловсрол, шинжлэх ухааныг нэг сайд хариуцаж, харин соёл, спорт, урлагийг хамтатган яам байгуулахаар ил далд тохироо хийгджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг мөн л хоёр салгахаар ярьсан сурагтай.
Ингэснээр, Хөдөлмөрийн яам тусдаа бий болно. Нийгмийн хамгааллын асуудлыг нэг сайд хариуцна. Өнөөх МҮАН-ын М.Энхсайханд зориулан бий болгож байсан Монгол Улсын сайд гэх албан тушаалыг ч дахин бий болго хэмээн дарамт учруулж байгаа сураг дуулдав. Мөн зарим яамдын сайдын нэрс эхнээсээ дуулдаж эхлэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайдад Я.Содбаатарын нэр бичигдсэн бол Гадаад харилцааны сайдаар Г.Занданшатар, Хуульзүйн сайдад Ш.Раднаасэд, Батлан хамгаалах сайдад Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл нарын нэр зурагдчихсан байгаа аж.
Зочин · 2017/09/15
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
Od · 2017/09/15
Ene setguulsh hun eruul mendiin said bolno Geheer ineedtei l baina daa.mergejllin hun Baibal sain shuu dee.urdahaasaa buur dor Boloh ni bsina daa.ene sarangerel ih guigeed Baisan said boloh sanaatai baij dee.shuud Tatgaljaad uur hun bolgo.

зочин · 2017/09/15
намын шинэчлэлийн төлөө биш албан тушаалын төлөө ЗГ орцуулсан нь үнэн бололтой. ХӨӨРХИЙ ДӨӨ, ЗАЙЛУУЛДАА МАН-аа гэж
Монгол · 2017/09/15
эрүүл мэндийн яамны сайдад эмч хүн томилох хэрэгтэй