"Скай хайпермаркет" компани Солонгосын сүлжээ дэлгүүр болох “Имарт хороолол” салбарын нээлтийг  маргааш 10:00-11:00 цагт хийх гэж байна. Нээлтэд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдэд зориулж "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч С.Гантогоо, Морин хуур чуулга, “Монголын хүүхдийн ордон”-ы авьяаслаг хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлэх аж. Нээлтэнд зориулан 100 барааг 2017.10.11-ны өдрийг хүртэл хамгийн хямдаар худалдан авах боломжийг худалдан авагчдад олгож байгаа.

“Имарт хороолол” салбарын нээлт болж байгаатай холбоотойгоор  

  • Эхний 50 000 үйлчлүүлэгч 20 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад ИмартынЭко тор
  • Эхний 10 000 үйлчлүүлэгч 100 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад Имартын дугуйт цүнх бэлэг болгон өгөх юм байна.

III, IV хорооллын эцэст нээгдэж байгаа “Имарт хороолол” хайпермаркет нээгдсэнээр хүн амын нягтаршил ихтэй Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн иргэд нэг цэгээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өдөр бүр тав тухтай орчинд хямд үнээр хүлээн авах боломжтой болж байна.

“Имарт Хороолол” салбар нь нийт 250 авто машины зогсоолтой, 3500 м2 талбай бүхий бүрэн барааны хайпермаркет дэлгүүр юм.

Нэг давхарт хамгийн сүүлийн үеийн  цахилгаан бараа, гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй, интеьер, хүнс, бэлэн хувцас, тоглоомын тасаг болон улирлын  хамгийн эрэлттэй бараа,хямдрал урамшууллын бараа бүтээгдэхүүнийг танилцуулах event zone бий.  

 

Хоёр давхарт боловсруулсан хүнс, шинэхэн жимс, ногооны тасаг, амтат хоол, бэйкери, хүүхэд хуурайлах, хөхүүлэх хэсгийг тусгайлан бэлдэж өгсөн байгаа.

Имартаар үйлчлүүлэхдээ та бүхэн дараах ЕСӨН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭГҮЙ авч сэтгэл ханамжийг эдлэх болно.

 

Имарт Монголд анх удаа цэвэр байгалийн найрлагатай Scentence брэндийг үйлчлүүлэгчдэд санал болгож байгаа юм.  

Мөн фемерүүдтэй хамтран ажиллаж өдөр бүр хэрэглэгчдэд мах, ногоо, сүү худалдан авах таатай орчинг бүрдүүлсэн. Тухайлбал гахай, үхэр, хонины махыг жилийн дөрвөн улиралд шинэхэнээр авах боломжтой. Энэхүү боломжийг бүрдүүлэхийн тулд фермерүүдийг дэмжих аян зарлаж гарал үүсэл нь тодорхой, эрүүл малын махыг шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэрт бэлтгэн,  тээвэрлэлтийн үе шат бүрт өндөр хяналт тавин ажиллаж байгаа.

Дэлгүүр хэсэнгээ хооллож, амарч, цагийг зугаатай өнгөрүүлэх таатай тохилог орчинг бүрдүүлсэн Имарт хороолол салбарын нээлт маргааш болно.