Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн ял хөнгөдөөд байна
2017/10/03
Улсын хэмжээнд 2017 оны эхний 08 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 783 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 152 хэргээр буюу 16.3 хувиар буурч, бүх хэрэгт эзлэх хувийн жин 4.1 хувь болж тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 1329 /нийслэлд/ хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ноогдуулж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулсан байна. Эдгээр иргэдээс 98 хувь нь дахин зөрчилд холбогдоогүй.
Өнөөдөр бид гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Зөрчлийн утхай хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага тооцож байгаа. Тодруулбал,
· Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил үйлдсэн бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна” гэж заасан байгаа.
· Эрүүгийн хуулийн шинэ эрүүгийн хуулийн 11.7-д зааж өгсөн байгаа. Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх юм бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл нь байнга давтагдаж байдаг. Олон жилийн турш хань ижлээ зовоож, зодож байсан этгээд 7 хоногоос нэг жил хүртэл ялаар шийтгүүлээд өнгөрөхөөс өөр хариуцлага хүлээхгүй байгаа нь шударга бус тогтолцоо. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд оноох ял хэтэрхий бага байгаа тул гарч ирээд дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй гэх баталгаа алга. Өнөөдөр шүүхээс дээд тал нь нэг сарын хорих ял оноож байгаа.
Уг нь 07-р сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиндаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг хохирогчид ойртуулахгүй байх, хязгаарлах зэрэг заалтууд бий. Гэвч мөнгө санхүү, тоног төхөөрөмжгүйн улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид энэ төрлийн ял үйлчлэхгүй байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчинтой болсон нь нэг талаараа сайн хэрэг боловч хариуцлагын тогтолцоо нь хэт сул байгаа тул эргээд гарах сөрөг үр дүн нь “аймшигтай” байх магадлалтай.
Энэ төрлийн гэмт хэргийн 86.5% нь гэр, орон сууцанд буюу хаалттай хаалганы цаана үйлдэгдсэн байдаг тул иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад энэ талаарх мэдээ, мэдээлэл ирүүлэх нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хэвээ иргэн эхний удаад гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бол дуудлагаар очсон цагдаа 20 асуулт бүхий аюулын зэргийг тодорхойлох судалгаа авдаг. Улмаар хохирогчийг хамгаалалтад авах эсэхийг шийддэг байна. Хамгаалалтад байгаа хүнийг хэрэгтэй бүхий л зүйлсээр хангадаг. Гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн хүн цагдаа руу залгахад хаяг асуухгүй шууд очдог. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээлэл, хаяг нь цагдаагийн байгууллагад бүртгэгддэг байна.
Тиймээс иргэд гэр бүлийн хүчирхийллийн үйлдлийг тухай бүрт нь цагдаад мэдэгдэж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.
timu · 2017/10/04
ehner n nuhruu ajlaaa taraad irhed n bainga sogtuu arhi uuchihsan huuhduudee zagnaad zodson baidaltai nuhun umuurhuur chi ger yamar bga bish geed nuhurtuu agsan tawiad bwal yamar arga hemjee awhuuu
zochin · 2017/10/04
zov shuu mongold ger buliin huchirhiileliig danda demjsen duugai ongoroodog tegenguut nogooduul dabardag, er mongol erchuud ih ama amaa medehgui ug heldeg, oorsdiigoo neeh tengeriin amitan gej bodog emegtei huniig barag ooriin gesen husel moroodol bhgui zrtsgej hardag shte , abgai nertei uilchilegch ugaach togooch huuhed asragch bas zugaatsuulagch em, bas ajil hiine, getel zahiin er hun muuujan tsahilgaanchin zoogch hundiig orgooch jolooch bagch bna uu ugui baigaa bga bh uu tiim baij oorsdiigoo neeh ih yumand bodno gej
Зочин · 2017/10/03
<script>alert('Hello')</script>