Охин оролдсон гэх Л.Цандэлэгийн тухай хэн юу хэлэв
2017/10/03
Есдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөх хотод Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо болж өндөрлөсөн. Энэхүү экспод Монголын талаас төрийн болон хувийн хэвшлийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Түүн дотор Монголын морин спорт уяачдын холбооноос 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг багтаж, "Эрдэм транс" ХХК-ийн автобусаар явж тус үзэсгэлэнд оролцоод ирсэн юм байна.
Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчихдоо автобусанд нь дайгдсан охиныг гэгээн цагаан өдөр хоргоосон учир Сайншандын цагдаагийн хэлтэст дөрвөн цаг байцаагдсан талаархи мэдээлэл хэвлэлүүдээр өчигдөр цацагдсан.
Тодруулбал, тэднийг Хөх хотоос гарах үед нэгэн оюутан бүсгүй Улаанбаатар явахаар автобусанд нь дайгджээ. Улмаар Замын-Үүдээс Сайншанд руу явах явах замд уяачдын холбооныхон уг бүсгүйг шоглож, хоргоож, өдсөн тул тэрбээр Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга албан тушаалтай аав руугаа утасдаж энэ талаар хэлснээр бүх асуудал эхэлжээ.
Охиныг нь шоглож, хоргоосон гэдгийг сонссон аав нь Авто тээврийн үндэсний төвийн хэсэг албаны хүмүүстэй шөнө Сайншандад очиж, автобусыг зогсоохыг шаардаж, улмаар автобусанд зорчиж явсан уяачдын холбооны 20-иод хүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгсний дагуу тэднийг дөрвөн цаг саатуулан байцаажээ. Энэ талаар твиттерт ийм жиргээнүүд өчигдөржин явлаа.
zaluu.mn
Zochin · 2017/10/04
Unen shuudee hogshin ovoo nar ohin harahaaraa mah harsan chono shig l boldog harin ch humuujiltei ohin bolood aaviigaa duudaj mongond durtai ohiduud bol ali hediin ochood naaldsan bh bolno
ЗОЧИН · 2017/10/03
чи бол охиноо дуудахад очихгүй жинхэнэ ЯШКА юу,
ЗОЧИН · 2017/10/03
өнөөгийн Нийгэмд мөнгөтөй хүн юу ч хийж, Хүчин хийсэн ч Хууль үйлчилэхгүй гэж бодоо биз, Мөнгөтөй юм чинь, МАН-ын УИХ-ын Гишүүн Гантулга Хүчингийн хэрэгт орооцолдоод яах ч үгүй зүгээр л явж байгаа биз дээ, Цандэлэг ч бас надыг яаж ч чадахгүй гэж бодож байгаа биз
Зочин · 2017/10/03
дуудангуут хүрээд ирдэг аавтай байж яацан яашка вэ
Уяач · 2017/10/03
Уяачид Цандэлэгийг азарга гэж хочилдог нь учиртай л байж. Бэлгийн гаж донтой тул гүү мордоод байдаг гэдэг нь гүтгэлэг байх, зайлуул. Хүүхэн оролдсон нь ортой байж мэднэ.
Зочин · 2017/10/03
за за хужаад очиж шаалгуулж хэвтэхээс л хойш нэг монгол баянд охуулчих л даа
zochin · 2017/10/03
muuhai ym daa, iim balai asuudald orootsoldood,zugeer yabsan bol iim zuil bolohgui,tegej bodohoor ebgui l bna daa