Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар багийн нутагт ноцтой зам тээврийн осол гарч гэр бүлийн долоон хүний амь нас хохирсон. Энэ хэрэгт холбогдуулан ослын үеэр тус замд зорчиж байсан мөнгөлөг саарал өнгийн “Ланд Круйзер-100” автомашиныг эрэн сурвалжилж байсан бөгөөд өнгөрсөн сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос олсон тухай Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

 

Осол гарах үед Тоёота Приус маркын автомашин, Тоёото Ландкруйзер 200 автомашинтай мөргөлдөж, автомашин шатсанаас нэг гэр бүлийн долоон гишүүн амиа алдсан юм.