8 хувийн зээл урт хугацаанд хэрэгжих баталгааг гаргалаа
2013/12/20
"Монголын ипотекийн корпораци"-ийн "МИК АКТИВ-1" тусгай зориулалтын ХХК өчигдөр арилжааны банкуудтай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах гэрээг байгуулсан юм. Энэ гэрээг МИК-ийн удирдлагууд, Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын захирал Б.Саруул, арилжааны банкны удирдлагууд оролцож нийт 9 банкны төлөөлөлтэй байгууллаа. Ингэснээр өмнө нь өндөр хүүтэй богино хугацаатай байсан зээл үеэ өнгөрөөж, урт хугацаатай бага хүүтэй зээлийн тогтолцоо бий болж байна.
Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар "Энэ үйл явдал Монголын санхүүгийн зах зээлийн хөгжлийн шинэ үе шат болж байна. Ихэнх оронд энэ тогтолцоо орон сууцны зээлийн баталгаажих хэлбэрээр эхэлдэг. Монголд ч мөн энэ байдлаар эхэлж байна" хэмээн онцлов. Монголд "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай" хууль 2010 онд батлагдсан ч ийнхүү өнөөдөр бодит байдал дээр биеллээ олж буй юм.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд 12106 өрхөд 8 хувийн хүүтэй зээл шинээр олгосон бол 16923 өрхийн зээлийг 8 хувьд шилжүүлжээ. Дээрх богино хугацаат зээлийн санхүүжилтийг урт хугацаатай болгох эх үүсвэр нь хөрөнгийн зах зээл юм. Уг боломжийг өнөөгийн нөхцөлд шууд бий болгох боломжгүй тул Монголбанк хөрөнгө оруулагчаар оролцож, ийнхүү үнэт цаасжуулах ажлыг эхлүүлж байна. Үүний тулд “МИК ОССК” ХХК нь эхний ээлжинд банкуудын иргэдэд олгосон 8 хувийн хүүтэй 322.9 тэрбум төгрөгийн зээлийн багцыг худалдан авч, үнэт цаас гаргах үйл ажиллагааг эхлүүлж байна.
Х.Даваа
Зочин · 2013/12/30
ashguidee shunechleliin ZG-t bayarlalaa harin odoo aminii baishin barih zeeliig 8% bolgovol zaa daa gants bolloodoo amjilt husie
Зочин · 2013/12/21
ene auyl bolnoo
Зочин · 2013/12/21
iiiiiiiiiiiiiiiiiii yanaaaaaaa iiiiiiiiiiiiiin
Зочин · 2013/12/21
> >
Зочин · 2013/12/21
> >
Зочин · 2013/12/21