Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 19. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр. 

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй    
                          Суудал: 
Уул     

Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” тул сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна.