У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг өнөөдөр танилцуулна
2017/10/10
Засгийн газрын тэргүүнд танхимаа эмхлэн байгуулах хугацаа бараг үлдсэнгүй. Үндсэн хуульд зааснаар маргааш гэхэд шинэ Засгийн бүтэц бүрэлдэхүүнээ Их хуралд мэдүүлэх учиртай. Тиймээс өчигдрийн бүлгийн хуралд сайд нарынхаа нэрийг оруулж ирэх байв. Гэвч хэсэг бүлгээрээ хэд хуваагдаж санал зөрөлдсөн эрх баригч намын гишүүд асуудлыг удаашруулсаар байна. Хуваарийн дагуу өчигдөр хоёр намын бүлэг хуралдах байсан ч АН орон тооны бус гишүүдээ оролцуулан өргөтгөсөн хуралдаан хийж, МАН-ынхан бүлгээрээ ажил хаяв. Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сайд нарын нэр тодрох энэ өдөр олонхийн бүлэг санасныг бодоход дуу чимээ, хөл хөдөлгөөн багатай өнжлөө.
Өчигдөр үд дунд болтол 65-ын бүлгийн бараг нэг ч гишүүн Төрийн ордон, ажлын өрөөндөө харагдсангүй. Ихэнхийнх нь өрөө цоожтой, Г.Занданшатар нарын зарим гишүүд уулзалттай гэсэн бол ордонд орж ирээгүй гадуур ажилтай гэсэн хариултыг цөөнгүй гишүүний туслах хэлсэн юм. Эндээс харахад МАН-ын бүлэг хуралдахгүй гэдэг нь нэгэнт тодорхой байсан мэт. Эмэгтэй гишүүд ч нэгнийхээ өрөөнд цуглаж, ямар ч асуудал байсан өнөөдөртөө байр сууриа илэрхийлэх боломжгүй гэцгээв.
Харин 13:00 цагаас хойш МАН-ын бүлгийн гишүүд ордны давхар бүрээр хэд гурваараа холхилдож, зарим гишүүдийн өрөө рүү яаравчлан шивэр авир хийсэн дүр зураг харагдаж эхэлсэн юм. Тухайлбал, бүлгийн дарга Д.Хаянхярваа, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нар хэд хэдэн гишүүний өрөөгөөр орсон бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр нар ч уулзалттай гэсээр яаравчлан явж одов. Мөн Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нар ч сэтгүүлчдээс нэлээд дөлж яваа харагдсан. Гишүүдийн хэн нь ч бүлгийн хуралдаан хуралдах эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Энэ үеэр сөрөг хүчин энэ оны төсвийн тодотгол, 2018 оны нэгдсэн төсвийн тухай хууль болон бусад асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж өнөөдөр үргэлжлүүлэхээр болж завсарласан юм.
МАН-ын бүлгийн хуралдаанаар яригдах байсан шинэ сайд нарын нэрс хаана гацав. Өөрөөр хэлбэл, албан бусаар хоёр хуваагдчихаад байгаа эрх баригч намын гишүүдийн шахаа, тохироо нэг л болж бүтэхгүй байгаа бололтой. Өнгөрсөн баасан гаригаас хойш амралтын өдрүүд дамнан яригдсан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тохироо буюу 40/60-ын харьцаанд цөөнгүй гишүүд сэтгэл дундуур байгаа аж. Бүр нөлөө бүхий улстөрчид сайд нарын нэр дээр санал зөрөлдөж, тохироог М.Энхболдоор мэдүүлэх дургүй байгаа гэнэ. Ийнхүү бүлэг дотроо бүлэг үүсгэж, сайд нарын нэр дээр тохирч чадахгүй хэд хэд хуваагдчихаад байгаа 65-ын бүлгийн хажуугаар Ерөнхийлөгчийн санал ч сайд нарын нэрийг удаашруулсан байж магадгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Түүнчлэн Ерөнхий сайд Мэргэжлийн Засгийн газрын 2-3 сайдыг шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллах санал тавьсан ч сайд нар ажиллахгүй гэх хариуг өгсөн гэх мэдээлэл ч байгаа юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ нэрийг өнөөдөр намын Удирдах зөвлөлд хэлэлцүүлэх юм байна. Улмаар Удирдах зөвлөлийн дараа бүлэг хуралдах юм. Харин албан бус аль ч бүлгийнхээ эв нэгдэл, тохироог хангасан Засгийн газрын “зураг” өчигдрийн байдлаар иймэрхүү дүр зурагтай байв. Шадар сайд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Хаянхярваа, ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сангийн сайд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд УИХ-ын гишүүн С.Чинзориг. Мөн Батлан хамгаалахын сайд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, О.Содбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Зам, тээврийн сайд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд УИХ-ын гишүүн Б.Батзориг, Эрчим хүчний сайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нарын нэр яригдаж байгаа аж. Эндээс харвал чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдын тодотгосны дагуу танхимынх нь сайд нь бүгд “давхар дээл”-тэй байх бололтой.
С.Уянга
Yag unen dee · 2017/10/10
Muu muudaa deerelhuu gegch bolson yum.Hurelsuh ugaasaa l uvaigui taldaa er shuu dee.Hen sain har piar hiij niigmiin mass huchnii tolgoig erguulj chadna. Ter hun alban tushaal devshne. Denduu haranhui buduuleg songogchdiig ingej huurdag yum baina daa. Muulaad baidag Enhboldoosoo doloon dor judaggui negen ch baij medne
ugaasaa l hudlaa baisan yum · 2017/10/10
Ter 60 terbum gedeg chini ch hudlaa zohiomol hereg sh dee .Bie bienee unagah gesen har piar. Omno ni alban tushaaliig Elbegdorj ,Enhbayar nar unelj l baisan. Onii omnohon AN ch UZ-iin gishuudee unelj baisan. .Ene bol Enhboldiig unagah gsen shaltag shuu dee
zochin · 2017/10/10
Zasgiin gazriig ogtsruulya . Ikh khurliig ogtsruulya. Ikh khurliig taraaya.
Зочин · 2017/10/10
ХҮРЭЛСҮХ ЧИ НОВШИЙН ЭР ҮҮ ХАМГИЙН ТАМИР МУУ БАЯРСАЙХАНЫГ ЗОДОЖ ЧАДАХААС ӨӨР ЧАМД ЧАДАХ ЮМ АЛГА УУЛ НЬ АРАЙ ӨӨР ТӨР ЗАСАГТАЙ БОЛОХ БАЙХ ГЭЖ ХАРЖ БАЙСАН ЮМ УРЬД ӨМНӨХ 27 ЖИЛЭЭС ӨӨРЧЛӨГДӨХ ЮМ АЛГА МОНГОЛД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ БОЛСОН БАЙНА ХЭРЭГ ХУУЧИРЭХ ЁСГҮЙ САНАЖ АВ МАРТАХ ЁСГҮЙ
Зочин · 2017/10/10
ХҮРЭЛСҮХЭЭ ИХ САНАСАН ГАЗАР 9 ШӨНӨ ХООСОН ГЭДЭГ БОЛОХ НЭЭ
Зочин · 2017/10/10
Хар даа хүрэлсүх чадна, эцэг чинь буцдаа, Золиг чинь ард түмнээрээ туг тахих нь үүдээ
шаабар · 2017/10/10
Их санасан газар 9 шөнө хоосон гэдэг л болох нь дээ. Том том дугараад байсан Хүрэлсүх цагаа тулахаар хуйвалдаанаа хийгээд эхэлчихэж. Тарсан ч таар шуудайнууд бол доо. Энэ нам ер нь тарсан нь дээр болж. Бүгдээрээ нэг түрийвчинд багтсан болохоор тэндээсээ гарна гэдэг лөөлөө. Ард түмэн амаараа шороо үмхээд хоцорлоо доо. Түй чорт.
Зочин · 2017/10/10
Хүрэлсүхээ болиочээ нөгөө 60 тэрбумтай тэмуэнэ гэсэн яасан бэ албан тушаалд хүрэх тарьхи угаалт байсан уу