Шинээр тодорч буй сайдуудын хамгийн тохиромжтой нь хэн бэ
2017/10/11
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр сайд нарын нэрсийг бүлгийн хуралдаанд танилцуулсан. Тэрбээр сайд нарын 60 хувийг өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд томилж байгаа юм.
Түүний томилгооноос харвал нэгдүгээрт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Зандашатарыг, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатарыг, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумьяабазарыг, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг гэх зэргээр томилгоогоо хийж байгаа юм байна. Дараагийн Засгийн газарт багтаж буй сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг бид цуварлаар танилцуулж байна.
Г.Занданшатар гэж хэн бэ
Г.Занданшатар бол Баянхонгор аймгийн Баацагаан сумын сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Д.Гомбожавын хүүхэд. Г.Занданшатар 1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуульд суралцаж, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг улсуудад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад удаа дараа хамрагдсан. Нидерландын Маастрихтын их сургуульд магистер хамгаалсан.
1992 оноос МУИСТ багш-эрдэм шинжилгээний ажилтан, 1996 оноос Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, захирлаар, ажилласан байдаг. Харин 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогдсон. Энэ үед дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан амжилттай ажилласан байдаг. Ингээд тэрээр уг банкийг төрийн өмчид шилжүүлж, эдийн засгийн үр ашигтай санхүүгийн байгууллага болгосон түүхтэй. Мөн 2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн маркетинг, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажилласан. Засгийн газар олон улсын нээлттэй тендер зарлан Хөдөө аж ахуйн банкийг амжилттай хувьчилуулах ажлыг хийсэн байдаг.
Үүнээс гадна 2003 онд газар тариалангийн салбар ноцтой хямарч, тариалалт зогсонги байдалд орж, Монгол улс дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэж үзэхэд хүрсэн хүнд үед Г.Занданшатар дэд сайд болоод, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулж, Атрын III аяныг өрнүүлэх үндэс суурийг бие болгосон.
Баянхонгор аймгаас хоёр удаа дараалан сонгогдсон. 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн.
2012-2013 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. Улсын их хурлын гишүүнээр ажиллахдаа Татварын хууль, Бичил уурхайн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилж, янз бүрийн чиглэлээр УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажилласан аж. 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн VII тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан парламентын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон. Гадаад харилцааны сайд байх хугацаандаа АНУ, Герман, Япон, БНСУ, Итали зэрэг 20 шахам улсад айлчилсан нь Монгол улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн. Япон улстай 17 жил баримталсан иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах зорилт дэвшүүлэн ажилласан нь таван жилийн дараа үр дүнгээ өгч, хоёр улс уг түншлэлийн гэрээг 2015 онд байгуулсан байдаг.
Дулаанжаргал · 2017/10/11
Ямартай ч зангарагтай ЕСтай болсон одоо яамдын сайд нар нь бас нэг ханзааны улсууд болвол их л аятайхан байх юм.
Miigaa · 2017/10/11
Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.
Miigaa · 2017/10/11
Хүрэлсүхийн засгийн газар багш эмч нарынхаа цалинг нэг дор нэмж чадахгүйг ойлгож байгаа гэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд шаталсан маягаар заавал нэмээрэй амжилт.
Gerelt · 2017/10/11
Сайдуудаа л зөв хүнийг сонгож томилоосой хувь хүнийхээ тал бол асуудал алга Хүрэлсүх
Ариунсувд · 2017/10/11
Их санасан хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж Хүрэлсүх их санасан
Монгол иргэн · 2017/10/11
ЗА ДАА ЭНД У.ХҮРЭЛСҮХЭЭС ӨӨР Ч ӨӨДТЭЙ НЭР АЛГА ДАА... МАН ТАРЖ БУТАРСАН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА ДАА
456 · 2017/10/11
машинтай мөргөлдсөнөөс хойш жаахан эвгүйдсэн гэсэн үнэн үү
irgen · 2017/10/11
uug ni ix l gazar yavj ix l um sursan bololtoi, gexdee ene deerxiig unshaad uzexed neg l dalaitsgui yadmag xaragdaad bx um. neg bol uuruu bicheed niitluulsen ni iim muu um uu, esvel bichij baigaa setguulch ni iim yadmag bichdeg um uu
kkkkkkkkk · 2017/10/11
kkkkkkkkkkk
хэ хэ · 2017/10/11
за мэдэхгүй юм даа Хөгийн гар