Дуншсаар гурав л үлдлээ
2017/10/12
Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдоод бүтэн долоо хоногийг ардаа үдлээ.
Гэвч кабинетаа бүрдүүлэх гэж дуншсан хэвээр. Уг нь өчигдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллах зарим сайдынхаа нэрийг бататгаж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр танилцууллаа. Тэдгээрт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар, Хууль зүйн сайдад Ц.Нямдорж,
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл, Уул уурхайн сайдад Д.Сумъяабазар, Гадаад хэргийн сайдад Д.Цогтбаатар, БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, ХНХХ-ын сайдад С.Чинзориг, Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн, Хөдөө аж ахуйн сайдад Б.Батзориг нар багтаж байгаа юм. Харин Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдад хэнийг томилохоо тохирч амжаагүй байгаа ажээ.
Уг нь Шадар сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилуулахаар УИХ дахь 32-ын “бүлэг”-ээс санал болгосон. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр татгалзсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр тайлбар хийх бөгөөд өөрөө бол “Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Эрх ашгийн зөрчлийг Ерөнхий сайд тогтоодоггүй, Авлигатай тэмцэх газар тогтоодог” гэдэг хариултыг өгөөд байна.
Зарим таамгаар бол Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ё.Баатарбилэг хоёрын хэн нэгийг, Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг “сойх” тухай яригдсаар байгаа.
Юутай ч У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлж ажилдаа яаралтай орохгүй бол Байнгын хороодын бүхий л хуралдаан завсарлаж, үндсэндээ төрийн ажил гацаанд орчихоод байгаа. Хэрвээ өнөөдөр МАН-ын бүлэг үлдсэн гурван сайдын нэрээ тодруулчихвал өргөн барьж, засгийн “замыг шулуутгах” ажээ.
Олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэх олон улсын бага хурал 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр Женев хотноо эхэллээ. Бага хурлын зорилго олон улсын хөрөнгө оруулалтын бодлогыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэх үйл явц, олсон ололт, авсан сургамж болон шинэчлэлийн 2 дахь үе шатанд анхаарах асуудлууд, хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг хэлэлцэхэд оршиж байна.
Songogch · 2017/10/15
Nyamdorjiig arai huuli zuin said bolgohgui baih aa.
Zochin · 2017/10/14
Unen medremjgui site ymaa!!!Dutuu medeeleel, barimtgui zuils bichdeg archaagui site bn!! Hoshin urlagaar bol өнгөт инээд shig yvtsgui site
zochin · 2017/10/12
enkhbayr batlan hamgaalah yumuu shadar boloh bolomjtoi hun shtei ashig sonirholtoi eswel hugshjuudee tomiloh yuma
Зочин · 2017/10/12
enkhbayr batlan hamgaalah yumuu shadar boloh bolomjtoi hun shtei ashig sonirholtoi eswel hugshjuudee tomiloh yuma
mgl 2 · 2017/10/12
nyamdorj odoo bolih heregtei shtei Radnaased boloh heregtei shtei
mgl 2 · 2017/10/12
nyamdorj odoo bolih heregtei shtei Radnaased boloh heregtei shtei
Mgl · 2017/10/12
Nyamdorjiig bolimoor ymaa. Ennees uur hun bhgui boltsiimuu
Mgl · 2017/10/12
Nyamdorjiig bolimoor ymaa.
Mgl · 2017/10/12
Nyamdorjiig boliochee. Ennees uur hun bhgui boltsiimuu
Mgl · 2017/10/12
Nyamdorjiig boliochee. Ennees uur hun bhgui boltsiimuu
Зочин · 2017/10/12
Ж.Энхбаярыг батлан хамгаалахын яамыг өгөөч ээ