Аризона мужид B.А.C.А нэртэй байкеруудын бүлэг үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Бака-гийнхан хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах үйл хэрэгт эв санаагаар нэгдсэн мотоциклчдын бүлэглэл бөгөөд тэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг сайн дураар хамгаалдаг байна. Тухайлбал тухайн гэмт хэргийг үйлдэгч этгээд нь хараахан хоригдоогүй, сул чөлөөтэй байгаа бол хохирогч хүүхдийн гэрийн гадаа ээлжээр манаанд гарах мөн шүүх хуралд оролцох тохиолдолд хүүхдийг бүчин хамгаалж хүчирхийлэгчтэйгээ нүүр тулах боломжийг олгодоггүй юм байна. BACA гэдэг Bikers Against Child Abuse буюу Хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн байкерууд гэсэн утгатай юм байна.

Эх сурвалж: Seen.mn