НМХГ-ЫН ДАРГА Л.ЭРДЭНЭЧУЛУУНААС УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА

"Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар "эзэнгүй" байна" гэх гарчигтай видео мэдээллийг НМХГ-ын байрнаас үзэгчдэд шууд хүргэсэн билээ. Уг мэдээллийг манай сайт 2017 оны 7-р сарын 26 ны өдөр олон нийтэд мэдээллэсэн бөгөөд энэхүү бичлэг мэдээлэлтэй холбогдуулж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Зариг.мн сайтыг цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд тус газраас гаргасан гомдлыг БЗД-ийн болон ЧД-ийн цагдаагийн байгууллага шалгаж ЧД-ийн прокурор хэрэгсэхгүй болгож хаасан байдаг.

Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нь ээлжийн амралттай байсан бөгөөд үүсээд байгаа асуудлын талаар мэдээгүй байжээ. Харин тус газрын дэд дарга С.Даваасүрэн Зөрчлийн тухай хуулийн 6-ийн 21-р зүйлээр Зариг.мн сайтыг буруутгаж, цагдаагийн байгууллагад хандсан байсныг газрын дарга Л.Эрдэнэчулуун нь хандсан гэж ташаа ойлгосон байна.

Ийнхүү буруу ойлгож, мэдээллийг нягтлаагүйгээс НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг тус газрын дарга Л.Эрдэнэчулуун гаргасан хэмээн ташаарсандаа хүлцэл өчье.

Мөн Зариг.мн сайтыг буруутайд тооцвол хуулийн дагуу 20 сая төгрөгөөр торгуулах заалттай байв. Үүнээс үүдэж, 2017 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд манай сайт нь "НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун сэтгүүлчээс 20 сая төгрөг нэхэмжлэв" гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлсэн билээ. Ингэхдээ хуулийн хариуцлагын заалтыг иш татан 20 сая төгрөг нэхсэн мэтээр ташаарч мэдээлсэндээ уучлалт хүсч байна.