Цэргийн жинхэнэ албаны 2017 он хоёрдугаар ээлжийн татлага нийслэлийн хэмжээн аравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд  дараах газруудад зохион байгуулагдаж байна.

  • Баянгол дүүргийн 17 дугаар хороо 10 жилийн 96-р дунд сургууль
  • Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10 жилийн 53-р дунд сургууль
  • Сүхбаатар дүүргийн 2-р хороо 10 жилийн 31-р дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо 10 жилийн 83-р дунд сургууль
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 10 жилийн 34-р дунд сургууль
  • Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 10 жилийн 24-р дунд сургууль
  • Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв
  • Багахангай дүүргийн Соёлын ордон.

Иймд 18-25 насны эрэгтэйчүүд харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очиж, иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаны татлагадаа хамрагдана уу гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.