УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачлан эхлүүлж буй "Хэтийн Хэнтий"-30 хөтөлбөр энэ цаг мөчөөс албан ёсоор хэрэгжиж эхэллээ. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, түүнтэй уялдсан Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого түүн дундаа Хэнтий аймгийн тогтвортой хөгжлийг тодорхойлоход залуус, оюутануудын санал бодлыг тусгах, оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Мөн оюутан залуусыг мэргэжлээ зөв сонгох, дотооддоо болон дэлхийн тавцанд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн болж, улс орныхоо хөгжил дэвшлийг дэлхий нийтэд гаргахад онцгой анхаарч ажиллана. Өнгөрсөн жилийн энэ өдөр "Амидаа" нарын уулзалт нэртэй нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж олсон орлогоороо нэг жилийн турш 30 оюутанд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгосон юм. Хэтийн Хэнтий хөтөлбөр нь 30 оюутанд тэтгэлэг өгөх биш илүү 300, 3000 мянган оюутан залууст хүрч ажиллах тухай ойлголт юм. Хөтөлбөр 2030 он хүртэл хэрэгжүүлэж, өдөр тутам үйл ажиллагаатай байх юм. Дашрамд хэлэхэд 10 сарын 21 энэ өдөр Д.Гантулга гишүүний төрсөн өдөр нь юм.