“Цагаан хад”-ыг бужигнуулсны бурууг Гаалийн дарга нар бие бие рүүгээ чихэж байна
2017/10/27
ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хамт.
Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” дахь Гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэрийг гаргасан байдаг. Засгийн газрын мэдээллийн сайтад “…Богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо” гэж мэдээлсэн байдаг юм. Гэвч шийдвэр нь албажаагүй.
Ийм байтал ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр 03/3432 тоот тус хяналтын бүсээр нүүрс нэмж оруулахгүй байх тухай албан бичгийг Гашуунсухайт дахь гаалийн газарт явуулжээ. Ингээд асуудал үүсч, тэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй есөн хувийн компани, орон нутгийн “Тавантолгой” компани, тухайн хяналтын бүсийг хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуйн нэгж, нүүрсний тээврийн компаниудын үйл ажиллагаа нам зогсчээ. Улмаар “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ байгуулсан байгаа юм. Тэд “Засгийн газар, захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шийдвэрийг гаргахдаа тооцоо судалгаа байх, эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн саналыг сонсох, түүнээс үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг тооцоолон шийдвэрээ гаргах ёстой. Гэвч Засгийн газар илт хууль бус үндэслэл тооцоололгүй шийдвэр гаргалаа” хэмээн ярьж байв.
ТББ-ынхан Засгийн газар, ХЗДХЯ, ГЕГ-т удаа дараа албан бичиг илгээхэд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баясгалан нар Засгийн газраас ийм шийдвэр гаргаагүй гэсэн албан бичиг илгээсэн байна.
Ингэхээр ГЕГ-ын дэд дарга Б.Батхишигийн албан бичиг “Цагаан хад”-нд бужигнаан үүсгэсэн болж таарч байгаа юм. Дээрээс нь Б.Батхишигийн эрх үүрэгт дээрх чиглэл харьяалагддаггүй аж. Гэтэл Б.Батхишиг нь “Би ганцаараа шийдэж бичиг явуулаагүй. ГЕГ-ын даргын үүрэг өгснөөр явуулсан” гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. Харин ГЕГ-ын дарга Б.Асралт энэ талаар тодорхой хариулт өгөөгүй байна.
Ийн Засгийн газрын шийдвэр албажаагүй байхад дур мэдэн боомтын үйл ажиллагааг саатуулсан ГЕГ-ын дарга нар буруугаа бие бие рүүгээ чихэж сууна.
Ц.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Иргэн · 2017/10/27
Бүгдииг нь халчих .нүүрсииг урагшаа гаргахаа зогсоочих .ямар иргэдэд ашигтай биш хэдэн дарга нарт ашиг өгдөг юм чинь . Байж л байг хойчид хэрэгтэй . Хэдхэн хужаа компани, хэдэн авилгачдын хэтэвч зузаарна. Ниитиин эрх ашгиин төлөө биш л бол больчих. Нүүрснии тээвэрлэлт хиидэг компаниудаас улс татвараа гүйцэд авчих авч чадахгүй байж бүү алдагдалд улс орон баялагииг үнэгүйдүүл

иргэн · 2017/10/27
Ажлаа хийж чадахгүй байгаа тул Бүгдийг нь халах сайхан шалтаг гарлаа даа