Ерөнхийлөгчийн “30 гэр бүл”-ийн үлгэр яаж төгсөх бол...
2017/10/30
Үнэхээр ийм гэр бүлүүд байгаад, Монголын эрх ашгийг хөндөөд байвал шуудхан ил зарлаж, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ нууцыг задлахгүй байх том шалтгаан Ерөнхийлөгчид байна гэхэд буруудахгүй биз ээ-
“30 гэр бүл”. Энэ үг орчин цагт хадны мангаа шиг л аймар сонсогдох аж. Хүмүүс хүүхдээ хадны мангаагаар айлгадаг шиг Ерөнхийлөгч Х.Баттулга , байсхийгээд л “30 гэр бүл” гэж хачин нухацтайгаар хэлж хүмүүсийг шийрэгнүүлэх болов. Түүний яриад байгаа энэхүү “30 гэр бүл” Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан танил үг л дээ.
Тиймээс л “30 гэр бүл” гэж юу гэсэн үг болох, хэн хэнийг эдгээрт багтаан нэрлээд байгааг мэдэхгүй ч Ерөнхийлөгч маань хүртэл шууд илчилж чадахгүй, дүлгэнээд байгааг нь харвал их л айхавтар бүлэг байх шиг. Сүүлдээ бүр жирийн иргэд ч үүнийг нь ойлгохгүй хэр нь 30 гэр бүлийн сургаар айж тэвдэх маягтай.
Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд багтдаг нь “тодорхой” болов. Хэдийгээр мань хүн чухам юунд хутгалдсанаа ойлгохгүй байгаа ч Ерөнхийлөгч түүнийг 30-ийн нэг гэж итгэлтэйгээр зарлаад байгаа.
Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга чухам юуны учир эдгээр нэрийг хэлэхээс татгалзаад байгаа нь хачирхалтай. Нэгэнт л эдгээр гэр бүл Монгол Улсын хувь заяанд тоймгүй хохирол учруулаад байгаа юм бол төрийн тэргүүний хувьд улс эх орон, ард иргэдийнхээ тусын тулд илчлэх нь түүний үүрэг баймаар. Харин одоо мань хүн энэ их нууцыг ганцаар олж мэдээд, түүгээрээ өрсөлдөгч нараа намнаж, сүрдүүлээд байгаа мэт л харагдаж байна.
Дээр нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч нар 50 гаруй удаа хориг тавьсан ба бүгд өөрийн гэсэн үндэслэлтэй, албан хэв шинжтэй байсан. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан хориг дэндүү амин хувийн шинжтэй байсан гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга ширүүхэн шүүмжилж байв.
ГУЧИН ГЭР БҮЛИЙН НЭРСИЙГ НЬ ХЭЛЖ ӨГӨӨЧ
Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Гучин гэр бүлийн нэрсийг нь хэлж өгөөч. Энэ дотор хэн, хэн нэг, хоёр, гурав гээд багтаж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ 30-ийн яг хэдэд байна вэ. Үүнийг нэгдүгээрт мэдмээр байна. Хоёр дахь зүйл гэвэл “Батлагдаагүй асуудал дээр хориг тавина” гэсэн Ерөнхийлөгчийн заналхийлсэн байр суурь юм уу, хориг тавьж байгаа албан бичиг дээр орж ирсэн байна билээ. Хориг өөрөө нэгдүгээрт үндэслэлтэй явдаг. Өөрөө дагуулаад эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа.
Тэгээд энэ гаргасан үндэслэл, энэ бичгээс нь харж байхад их зовлонтой харагдаж байгаа. Гучин гэр бүлийн нэг гэдэг нь тогтоогдоод байх шиг байгаа юм. Тэгээд энэ үндэслэл гэдэг юмыг чинь авах ч хэцүү, байх ч хэцүү. Анх удаа ийм хориг орж ирж байгааг харж байна. Хориг тавьж байгаа асуудал чинь үндэсний эв нэгдлийг хамгаална, Үндсэн хуульд нийцүүлнэ гэсэн тангарагт нь нийцэж явах ёстой. Гэтэл далд санаатай, давхар бодолтой хориг байж болохгүй гэж би УИХ-ын гишүүний хувьд бодож байна" гэсэн юм.
Тэрбээр албан бичиг болон хоригийн талаар тун ч оновчтой хэлэх шиг боллоо. Тодруулбал, Ерөнхийлөгч X.Баттулга байр сууриа ул суурьтайгаар илэрхийлэхийн оронд шантаажилж, заналхийлэх маягаар мэдэгдэл хийгээд байвал төрийн тэргүүний үүргээ олон талаар гуйвуулан ашигласан болно гэж хэлсэн хэрэг.
Нөгөө талаар үнэхээр ийм гэр бүлүүд байгаад, Монголын эрх ашгийг хөндөөд байвал шуудхан ил зарлаж, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ нууцыг задлахгүй байх том шалтгаан Ерөнхийлөгчид байна гэхэд буруудахгүй биз ээ Ямартай ч Ерөнхийлөгч маань Монголын нийгэмд нэгэн учир битүүлэг “30 гэр бүл”-ийн тухай таавар таалгаж эхэллээ. Энэ асуудал яаж төгсөх бол гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна.
Р.Төгс
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Зочин · 2017/10/30
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
zochin · 2017/10/30
Ene 30 ger bul geed negent olon tumend helsen bolohoor hen hen yum, tednii orlogo yum ni huuli bus gedgiig ni togtooj yaraltai zarlaachee. Erunhiilugch l yum bol.
zochin · 2017/10/30
Ene 30 ger bul geed negent olon tumend helsen bolohoor hen hen yum, tednii orlogo yum ni huuli bus gedgiig ni togtooj yaraltai zarlaachee. Erunhiilugch l yum bol.
zochin · 2017/10/30
Ene 30 ger bul geed negent olon tumend helsen bolohoor hen hen yum, tednii orlogo yum ni huuli bus gedgiig ni togtooj yaraltai zarlaachee. Erunhiilugch l yum bol.
zochin · 2017/10/30
Ene 30 ger bul geed negent olon tumend helsen bolohoor hen hen yum, tednii orlogo yum ni huuli bus gedgiig ni togtooj yaraltai zarlaachee. Erunhiilugch l yum bol.
zochin · 2017/10/30
Ene 30 ger bul geed negent olon tumend helsen bolohoor hen hen yum, tednii orlogo yum ni huuli bus gedgiig ni togtooj yaraltai zarlaachee. Erunhiilugch l yum bol.
Зочин · 2017/10/30
Ene 30 ger bul geed negent olon tumend helsen bolohoor hen hen yum, tednii orlogo yum ni huuli bus gedgiig ni togtooj yaraltai zarlaachee.
ард · 2017/10/30
Ч. Хүрэлбаатар гэгч уул уурхайн ашиг сонирхолын зөрчилтэй хувалз одоо засгаас өөрөө сайн дураараа зайлах цаг болсон
Зочин · 2017/10/30
ерөнхийлөгч өө тэр 30 гэр бүлийнх нь батлах баримт сэлт юм нь байгаа бол шууд илчилсэн дээр, хэрэв бүрхэг баримт нотолгоотой бгаа бол битгий юм болгон дээр дурдаж өөртөө гай тариад бай. эдгээр сэтгэгдлүүд нь зөв л хэлсэн бна
Мяагаа · 2017/10/30
Эрхэм Ерөнхийлөгч өө. Та өөрийн толгойгоо илүү ажиллуулсан нь дээр шүү. З.Энхболдоор заалгаад байвал Та хугацаагаа дуусгаж чадалгүй огцорч дахиад улс төрийн талаар дуугарах ч эрхгүй, хэн ч тоохгүй "амтан" болж хувирна гэдгээ ухамсарлаарай даа.
зочин · 2017/10/30
Ямарч бодлогогүй зүгээр л арв түмнээ айлгах маягийн үг хэлээд байвал энэ маш аюултай.Ерөнхийлөгч өөрөө намагт живнэ шүү
зочин · 2017/10/30
Өөрөө юуч мэдэхгүй ЗИК гэж хүний зангаагаар яваад л байвал намагт унанадаа унана.Өөр гарц байхгүй шүү Баттулга өрөнхийлөгчөө
Irgen · 2017/10/30
Aimaar yum
Rrrrrr · 2017/10/30
Ene ali deerees hoish sonsogdood bga 30 ger buliig alchih ymsan.
Rrrrrr · 2017/10/30
Ene ali deerees hoish sonsogdood bga 30 ger buliig alchih ymsan.
Erguu mal · 2017/10/30
Zarlaj chadahgui hevtej hudlaa hutsdag gulug
Зочин · 2017/10/30
Яаж ч бодсон тэр 30 гэр бүлд танай гэр бүл бас ормоор юм шигээ Ёр нь ийм ийм учир шалтгаанаар энэ 30 гэр бүлд ийм гэр бүлүүд орж байна гэдгээ их хурлаар хэлэлцээд нэг мөр тогтчихвол яасан юм бэ Нэгэнтээ л 30 гэр бүл гэдэг нэг нэр томьёо үүссэн юм чинь үүнийгээ ойлгомжтой ил тод болгосон нь дээр Түүнээс битүү далд утгаар бүгдийг нь хардаж айлгаж дарамтлаад байх хэрэггүй
Зочин · 2017/10/30
Ёрөнхийлөгчөө энэ 30 гэр бүлийнхээ нэрийг ил тод болгоёоо Дээр үёд тоншуул дээр нэг шог өгүүллэг гардаг байсан даа Нэрийг нь бичилгүй нэг даргыг шүүмжилсэн нэг нийтлэл гарсан нь бүх дарга нарт яг өөрийг нь биччихсэн юм шиг санагдаад бүгд сандралдахд байдаг Таны энэ байн байн 30 гэр бүл гэж яриад заналхийлээд байгаа чинь тийм байдал үүсгээд байна