Зи-гийн шидсэн “хортой” алимыг хэн түрүүлж хазах вэ
2017/11/01
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг өөрийн цахим хуудсаараа “алж” байна. Тэрбээр олны анхаарлыг Сангийн сайдын “нууц авдар” руу чиглүүлж орхилоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нүүр хуудсууддаа хамгийн олон лиценз эзэмшигч гэр бүлүүдийг дэлгэж “Энэ мөн үү, нөгөө 30 гэр бүл чинь” хэмээн лавлаж зөв хариултыг хүлээсээр.
ЕТГ-ын Дарга З.Энхболд “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагийн уурхайг Солонгосын компанид 2 сая ам.доллараар заржээ. Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлага худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ. Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ.” гэсэн юм. Түүний энэхүү мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар няцааж “Би болон манай ах нар ямар нэг уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт. Сайт руу орж шалгана уу. Монголд их муухай 30 гэр бүл байгаа. Түүнийг АМГТГ-ын сайт руу ороод шалгах замаар тогтоодог гэж ЕТГ-ын дарга З.Энхболд Байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Үүний дагуу энэ тодорхойлолтыг авсан юм. З.Энхболд та гүтгэлэг тараахаа болино уу хэмээгээд АМГТГ-ын дарга Б.Баатарцогтын гарын үсэгтэй албан бичгийг өөрийн цахим хуудсандаа байршууллаа. Уг албан бичигт ” 2017 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар Кадастрын бүртгэлийн системд хайлт хийж үзэхэд Чимэдийн Хүрэлбаатар, Чимидийн Ганболд, Чимидийн Гансүх, Чимидийн Гантулга гэсэн хүмүүсийн эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани өмнө болон одоогоор бүртгэгдээгүй байна” гэжээ.
Ийнхүү олон нийтээр “Та таа тунгаа”-дуулсан асуудалд З.Энхболд дарга дахин хачирхалтай хариулт өгөв. Сийрүүлбэл, “3 сая иргэн гэдэгтэй холбогдуулж 30 гэр бүл гэх холбоо үг үүсгэсэн юм. Байгалийн баялагтай холбоотой гэр бүл 30-аас хамаагүй их. Багабандийг хүртэл ярьж болно. Оюутолгойн ТУЗ-д суугаад жилдээ 100 мянган ам.доллар авдаг. Багабанди гэдэг сайн хүн тэнд сайн бизнес хийгээд 100 мянган ам.доллар авч байгаа юм биш. Төрийн өмчид 34 хувь нь байдаг учраас манай хуучин Ерөнхийлөгч төрийг төлөөлж тэр мөнгийг авч байгаа юм. Авсан мөнгөө улсад өгөх ёстой. Томилгоогоор сууж байгаа учраас. Байгалийн баялгаас Багабанди гэж хүн илүү хүртэж байна уу, 34 хувийг нь авсан Монголын ард түмэн илүү хүртэж байна уу. Байгалийн баялгийг аваад хувьдаа ашиглаж байгаа явдал АМГТГ-ын вэбсайт дээр байдаг мэдээллээр хязгаарлагдахгүй” гэв. Олон нийтийн дунд “30 гэр бүл”-ээр дамжуулаад дахин нэг маргалдах сэдэв болгож Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн “авдарны түлхүүрийг” тэрбээр шидчихлээ. Түүний ийнхүү ээлж дараатай олон нийтийн дунд хаяж байгаа “хэрүүлийн алим”-ыг хэн хазаж хордох эсэхийг харах л үлдэв бололтой.
niigmiintoli.mn
erka · 2017/11/01
Hortoi alum hazuulmaar humuus ih bainaa eh ornoo hudaldagsad emegteichuud huuhediig huchindegsed ichih nuurgui hudal amlagsad 65 geed......
erka · 2017/11/01
Hortoi alum hazuulmaar humuus ih bainaa eh ornoo hudaldagsad emegteichuud huuhediig huchindegsed ichih nuurgui hudal amlagsad 65 geed......
erka · 2017/11/01
Hortoi alum hazuulmaar humuus ih bainaa eh ornoo hudaldagsad emegteichuud huuhediig huchindegsed ichih nuurgui hudal amlagsad 65 geed......
erka · 2017/11/01
Hortoi alum hazuulmaar humuus ih bainaa eh ornoo hudaldagsad emegteichuud huuhediig huchindegsed ichih nuurgui hudal amlagsad 65 geed......
erka · 2017/11/01
Hortoi alum hazuulmaar humuus ih bainaa eh ornoo hudaldagsad emegteichuud huuhediig huchindegsed ichih nuurgui hudal amlagsad 65 geed......
ард · 2017/11/01
Ч. Хүрэлбаатар гэгч ширэн нүүрлэсэн хувалз яасан ханаж цаддаггүй шуналтан бэ. Төрийн албан хаагчаас өөр ажил хийж үзээгүй мөртөө чам шиг хөрөнгөтэй 10 тэрбумын үнэтнй АСЕМ Виллад амьдардаг амьтан байдаг юм уу. Чи сайд болохын тулд нүүрээ минчийлгэж байгаад л Эрдэнэбатын ЗГ-ыг унагахад оролцосн шдээ. Ичих булчирхай гэж байдаг бол өөрөө сайн дураараа засгаас зайлаач ээ нүдний булай минь
uugan.od · 2017/11/01
Zi uuruu Mongoliin turiig terguulj baihda ene humuustwi arga hemjee avahgui yasan ym bol iimerhuu humuuseer ajilaa meduulbel Battulga erunhiilugchiig ard irged dahin demjihgui
зочин · 2017/11/01
Бэлтрэгээ арв түмнээ манай тал,дайсны тал гэж хуваахаа боль.Хүрэлбаатар бол чамайг бодвол төрд юм хийсэн монголдоо нэртэй нэгэн шүү
Зочин · 2017/11/01
ХҮРЭЛБААТАР ХУРДАН ХАЗААСАЙ